.png)
Монгол улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлж, худалдан борлуулдаг 2 бүлгийн 12 этгээдэд холбогдох 6 гэмт хэргийг илрүүлэн сэжигтэй этгээдүүдийг 9 байршлаас дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Тухайлбал, Европын холбооны улсаас 2.7 килограмм сэтгэцэд нөлөөлөх бодис, 1267 ширхэг ... агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодис , мөн Евро-Азийн улсаас 1 килограмм 110 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хувийн эд зүйл, ачаа тээшинд нуун далдалж улсын хилээр нэвтрүүлсэн хэргүүдийг тус тус илрүүлж, эд мөрийн баримтаар нийт 4.2 килограмм 38000 орчим хүн 1 удаа хэрэглэн мансуурах, сэтгэцэд нөлөөлөх бодисуудыг хураан авчээ.
Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хамтран гадаад улсаас мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисуудыг улсын хилээр нэвтрүүлдэг, зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээг илрүүлэх, хууль бус хэргүүдийг таслан зогсоох ажиллагааг Прокурорын байгууллагын хяналтад үе шаттай тасралтгүй зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )