СБД-ийн засаг дарга Х.Болормаа үерийн далан хүчитгэсэн байршилд ажиллалаа

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 16

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлж буй мэдээллээр энэ зун өмнөх жилүүдээс илүү хур бороотой байхыг анхааруулж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа 15-20 дугаар хороо Сэлбэ гол дагуу үерийн эрсдэлээс хамгаалахаар хийсэн шороон далан, шинээр суваг, шуудуу татах, ус зайлуулах хоолой тавих зэрэг байршлуудад ажиллав.

Өнгөрсөн жилийн үер орж байсан байршлуудад дүүргийн төсвөөр 2.8км шороон даланг хүчитгэн сэргээж, 2,2км даланг сувагчлах ажлыг тус тус хийгээд байна.

Top