Туул гол үерийн аюултай түвшинг 80 см даван үерлэж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 23

Улаанбаатар хот орчимд өглөөний 10:00 цагийн байдлаар Туул гол үерийн аюултай түвшинг 80 см даван үерлэж байна гэж мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.

Иймд, Туул голын эрэг дагуу, ойролцоох айл өрх, аж ахуй нэгж байгууллагууд сонор сэрэмжтэй байж, гол, усны ослоос урьдчилан сэргийлж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top