Хөрш гурван орон эдийн засгийн төслүүдээ уялдуулах сонирхлоо нотлов

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 04

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гадаад хэргийн сайд нар эдийн засгийн салбарын хамтарсан төслүүдээ уялдуулах сонирхолтой байгаагаа нотолжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын мэдэгдсэнээр, хөрш гурван орон гурван талт төслүүдээ Евроазийн эдийн засгийн холбооны үйл ажиллагаа, Монголын “Талын зам” үзэл баримтлал болон Хятадын “Бүс ба Зам” төсөлтэй уялдуулан хөгжүүлэх сонирхолтой байна. Энэ нь гурван орны нийтлэг ашиг сонирхолтой нийцэж байгаа төдийгүй Евроазийн их түншлэлийг байгуулах хүрээнд төрөл бүрийн мэдээллийн үйл явцыг уялдуулахад ач холбогдолтой. Манай “гурвал” Евроази тивийн орон зай дахь хамтын ажиллагааны гол түлхүүр юм гэж Лавров онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top