Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан төмөр замын тээврийн коридор байгуулах асуудлыг хэлэлцжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 08

Оросоос Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Хятад руу төмөр замын тээврийн шинэ коридор байгуулах нь Оросын өндөр илчтэй эрчим хүчний нүүрсний нэлээд ирээдүйтэй Бейскийн уурхайн олборлолтыг нэмэгдүүлэх боломж олгоно гэж ОХУ-ын Бүгд Найрамдах Хакаси улсын засаг захиргааны дэд тэргүүн Михаил Побызаков сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Тус бүгд найрамдах улсын засаг захиргаа төмөр замын шинэ салаа барих нь зүйтэй эсэхийг хэлэлцсэн ажлын зөвлөгөөн зохион байгуулсан ажээ. Оросын түүхий эд, түүний дотор нүүрс тээвэрлэх зүүн чиглэлийн төмөр замын гол судас нь Транссибирийн болон Байгаль-Амарын төмөр замын шугамаас бүрддэг. Өнөөдөр энэ чиглэлийн төмөр замын хүчин чадал их хэмжээний экспортын бүтээгдэхүүн тээвэрлэхэд хангалтгүй болсон аж.

Иймд одоо Өмнөд Сибириэс Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Хятад руу төмөр замын тээврийн өөр нэг коридор байгуулах асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. Бейскийн уурхай нь ОХУ-ын өндөр илчтэй эрчим хүчний нүүрсний нэлээд ирээдүйтэй орд газруудын нэг гэж тооцогддог ба нөөц нь 4 тэрбум тонн гэж тооцоолж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top