Дэлхийн банкнаас энэ сарын 10-ны өдөр танилцуулсан хоёр тайланд Монголын санхүүгийн салбар болон хувийн хэвшлийг бэхжүүлэх бодлогын хувилбаруудыг санал болгожээ. Монгол Улсын шинэчлэл хийж буй хүчин чармайлт, уур амьсгалын чиглэлээрх амлалтуудыг сайшаасны сацуу эдгээр нөлөөллийг нэмэгдүүлэхийн тулд агентлагууд хоорондын бодлогын илүү сайн зохицуулалт, хэрэгжилт шаардлагатайг онцолсон байна.
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли “Санхүүгийн илүү үр ашигтай салбар, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих орчныг бүрдүүлэх нь Монгол Улсад хөгжлийн томоохон боломжуудыг бий болгох боломжтой. Салбарын бодлогуудтай нийцсэн стратегийн бөгөөд уялдаа холбоо бүхий арга зам нь улс орныг олон талт, тэгш, уян хатан хөгжилд хүрэхэд чухал” гэсэн байна.
Монгол Улсын санxүүгийн секторын xөгжлийн суурийг бэxжүүлэx нь тайланд банкны салбарын эмзэг байдлыг арилгаx, заx зээлийн xөгжлийг сайжруулаxын тулд Монгол Улс xэрэгжүүлж болоx цогц шинэчлэлийг тодорxойлсон байна. Мөн 2013 онд ДНБ-ий 60 хувьтай байсан бол 2022 онд 41 хувь болж буурсан хувийн хэвшилд банкуудын олгосон зээл олголтыг хялбар болгох үүднээс хууль эрх зүй, шүүхийн тогтолцоог шинэчлэх, улсын Төв банкийг бэхжүүлэх талаар бодлого боловсруулагчид хийж болох алхмуудыг тусгажээ. Энэ xугацаанд шинэ бизнес, хөрөнгө оруулалт, жижиг дунд үйлдвэрийн зээлийн хүртээмж мөн буурсан байна. Банкууд эрсдэл хүлээхээс татгалзаж байгаа нь Монголын банкны системийн төвлөрөл өндөр байгааг харуулж буй бөгөөд нийт активын 80 орчим хувийг топ гурван банк эзэмшиж байна.
Уг тайланд Монголбанкны хараат бус байдал, засаглал, хяналтыг бэхжүүлэхийн чухлыг онцолсон бөгөөд зээлийн мэдээллийг илүү сайн хуваалцах, шүүхийн болон шүүхээс гадуур шийдвэрлэлтийг дэмжих замаар гэрээний хэрэгжилтийг сайжруулах шаардлагатайг дурдсан байна. Мөн дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, валютын зах зээлийг сайжруулахад нэн шаардлагатай Засгийн газрын үнэт цаасны дотоод хөрвөх чадвартай зах зээлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас гаргах хөтөлбөрийг дахин эхлүүлэхийг зөвлөжээ.
Харин Монголын хувийн хэвшил, түүний ногоон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь тайланд бүтээмж, уул уурxайн бус салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэx туxай бодлогын арга xэмжээг санал болгосон байна. Үүнд, Зохицуулалтыг илүү таамаглах боломжтой болгох, xүнд суртлыг цаxимжуулаx замаар бууруулаx; ЖДҮ-ийн чадавхийг сайжруулах, тэднийг хөгжихөд туслах; Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй үйлдвэрлэл, тогтвортой хөдөө аж ахуйн бизнест хувийн хөрөнгө оруулалтыг татах зорилгоор төр, хувийн хэвшлийн xамтын ажиллагааг дэмжих гэсэн гурван үндсэн стратегийг дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )