Ирээдүй судлаачид 2025 оны “Хар хун”-гийн жагсаалтыг гаргажээ.
“Politico” хэвлэлд тодруулснаар, дэлхий дахины нөхцөл байдлыг ихээхэн өөрчилдөг таамаглашгүй бөгөөд магадлал бага үйл явдлыг “Хар хун” гэж нэрлэдэг байна. Энэхүү нэр томьёог Ливан гаралтай АНУ-ын улс төр судлаач Нассим Талеб анх дэлгэрүүлжээ.
“Хар хун"-гийн жагсаалтад дэлхийн дэд бүтцийн ихэнх хэсгийг жагсаалтаас гаргах түүхэн дэх томоохон цахим халдлага, АНУ-д халдварт өвчний тахал, дэлхийн зах зээлийн уналт, квант тооцооллын шийдвэрлэх үсрэлт зэрэг үйл явдлуудыг оруулсан байна.
Харин улс төрийн салбарын “хар хунгаар” АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний эвсэл, тэдний ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хамтран Украины хямралын зохицуулалт, Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенког суудлаас нь унагах, Орос, АНУ, Иран, Израилын цөмийн зэвсгийн талаарх нууц тохиролцоо, Тегеран, Тель-Авив хоорондын мөргөлдөөнийг урьдчилан сэргийлэх зэргийг шинжээчид нэрлэж байна.
Сэтгэгдэл ( 0 )