Саудын Араб ирээдүйн цанын бааз барина

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 04

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мухаммед бин Салман аль Сауд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “TROJENA” ирээдүйн цанын бааз байгуулах төслийг танилцуулжээ.

Тэргүүн шадар сайд, батлан хамгаалахын сайдын албан тушаалтай ханхүүгийн хэлснээр, энэ төсөл нь аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго бүхий ирээдүйн NEOM хотын стратегийн төлөвлөгөөний нэг хэсэг нь гэнэ. Эко аялал жуулчлал, инновац технологийг хослуулсан “TROJENA” төсөл дэлхийд тогтсон уулын аялал жуулчлалын тухай ойлголтыг бүрэн өөрчилнө. Цанын баазын өвөрмөц архитектурын шийдэл нь НEOM хотын уулын үзэсгэлэнт дүр төрхтэй төгс зохицно гэж ханхүү ярьжээ.

Арабын булангаас 50 км зайд байрлах баазын гол онцлог нь 1500-2600 м өндөрт  60 км үргэлжлэх цанын зам байх гэнэ. Тус бүс нутагт өвлийн улиралд агаарын температур тэгээс доош бууж, цас ордог тул өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой газар. Энэ бүгдийг Улаан тэнгист дайвинг хийж, алтан элсэн манхнаар дөрвөн дугуйт квадрациклаар давхих, уулын аялалтай төгс хослуулж болох аж.

Төслийг 2026 онд дуусгахаар төлөвлөж байна. 2030 онд гэхэд Трожена 700 мянган жуулчдыг татсан, долоон мянган оршин суугчтай суурин болох гэнэ.

НЕОМ ирээдүйн хотыг байгуулах төслийг анх 2017 онд танилцуулжээ. 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын потенциалтай төслийн нэр нь “Neo /шинэ/”, “М” нь арабын мустакбаль буюу ирээдүй гэсэн үгний эхний үсгээс бүрджээ. Ирээдүйн хот Арабын булан, Улаан тэнгисийн эрэг дээр 26.5 мянган кв м талбайд сүндэрлэнэ. Мега хот зөвхөн нар, салхины эрчим хүчээр хангагдаж, Ази, Африкийн технологийн хаб болох юм.

Неом ирээдүйн хот

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХМХМ(122.201.23.219) 2022 оны 03 сарын 04

ТЭНЭГ БАЯН УЛС ШҮҮ ЗҮГЭЭР Л АТААРХЧЛАА \n

0  |  0
Top