Дэлхийн уур амьсгалын загварчлалаас үзвэл нэг тэрбум гаруй жилийн дараа манай гарагийн агаар мандал дахь хүчилтөрөгчийн хэмжээ 100 дахин багасах гэнэ. Ийм нөхцөлд зөвхөн энгийн нян амьдрах боломжтой гэнэ. Энгийн нян 4-2.5 тэрбум жилийн өмнө давамгайлж байжээ. Загварчлалын үр дүнг “Nature Geoscience” сэтгүүлд нийтэлсэн байна.
Өнөө үед дэлхийн агаар мандлын 78 хувь азот, 21 хувь хүчил төрөгч, нэг орчим хувь аргон хий, 0.04 хувь нүүрсхүчлийн хийгээс бүрддэг байна. Гэхдээ үргэлж ийм байгаагүй аж. Эрдэмтдийн тооцоолсноор, эрт дээр үед агаар мандал нүүрсхүчлийн хий, метан, хүхэрт устөрөгч, аммиакаа бүрддэг байжээ. Тухайн үед хүчил төрөгчгүй орчинд амьдрах чадвартай нян амьдардаг байсан аж. Харин 2-2.45 тэрбум жилий өмнөөс бүх зүйл өөрчлөгдөж, далайн организмуудын ачаар агаар мандалд их хэмжээний хүчил төрөгч очих болжээ. Үүнээс болж хүчил төрөгчгүй орчин амьдрах чадвартай нянгууд их хэмжээгээр устан үгүй болсон байна. Энэ үзэгдлийг хүчилтөрөгчийн гамшиг гэдэг. Үүний ачаар дэлхий дээр олон эст амьдрал цэцэглэж эхэлсэн байна.
Харин Японы Тохо их сургуулийн судлаач Казүми Озаки, Жоржиагийн Технологийн их сургуулийн судлаач Крис Рейнхард нарын хамтран бүтээсэн уур амьсгалын загварчлалаас үзвэл дэлхийн агаар мандал дахь хүчилтөрөгчийн хэмжээ нэг тэрбум жилийн дараа өнөөгийн түвшнээс нэг хүртэл хувьд хүрч, буурах аж. Тухайн цаг үед нар илүү халж, өнөөгийнхөөс илүү их хэмжээний эрч хүч ялгаруулах юм. Нарны туяа дэлхийн агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн молекулыг устгах ба 1,08 ± 0,14 тэрбум жилийн дараа гэхэд гэрэл нийлэгжилтийг зохих түвшинд барих хэмжээнд хүрэлцэхээргүй багасах аж. Улмаар дэлхийн хүчилтөрөгчийн гол эх үүсвэр болох ургамал аажмаар устаж, агаар мандал дахь метаны хэмжээ 10 мянга дахин ихсэж харин хүчилтөрөгчийн хэмжээ хэдэн сая дахин багасах гэнэ. Хүчилтөрөгчийн молекулаас бүрддэг озоны давхарга удалгүй алга болно. Үүний улмаас дэлхий нарны хэт ягаан туяаны хамгаалалтгүй болж, эхлээд хуурай газрын амьтад устан, хожим нь далайн амьтад үгүй болох гэнэ. Улмаар амьд амьтдаас зөвхөн хүчилтөрөгчгүй орчин амьдрах чадвартай нянгууд үлдэж, дэлхий дээрх амьдрал 2.5 тэрбум жилийн өмнөх нөхцөлд буцаж очно гэж эрдэмтэд зөгнөжээ.
Сэтгэгдэл ( 3 )
ямар мэдрэл орчуулга вэ
Эхлээд ойлгох хэрэгтэй ойлгож чадвал дараа нь орчуул
Ойлгосон зүйлээ л орчуулж бай мунхаг минь