С.Сүхтөмөр | Азийн наадмаас мэдээлж байна
"Харбин-2025" Азийн өвлийн спортын 9 дэх наадмын өнөөдрийн хамгийн өрсөлдөөнтэй болж өнгөрсөн тэмцээнийг сонирхуулъя.
Орчин үеийн хурд сорьсон уралдаан, тэмцээн ганц хором буюу бидний тоолж сурсан нэг секундыг 10 биш, 100 биш, 1000 хуваасны 1-ээр хэмжиж, аваргыг тодруулдаг болсон билээ.
Энэ удаагийн өвлийн наадмын тэшүүрийн 100 метрийн уралдаанд эхний байр буюу алтан медалийг 1 секундийг мянга хуваасны 4 доль буюу 0.004 секундийн зөрүүгээр илүүрхсэн Өмнөд Солонгосын тамирчин Ли Нахюн авч, түүний нутаг нэгт Ким Минсун мөнгөн медаль хүртэв.
Гуравдугаар байрт Тайванийн тамирчин Чен хурдалж, хүрэл медаль хүртлээ.
Алтан медалийн үнэ цэнэ ямар ахархан хугацаагаар хэмжигдэнэ вэ?
1. LEE Nahyun -KOR -10.501
2. KIM Minsun -KOR -10.505
3. CHEN Ying-Chu -TPE -10.51
Сэтгэгдэл ( 0 )