Хөвсгөл нууран дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах 4-р багийн Эх хар усны рашаан гэх аймгийн төвөөс хойд зүгт 160 км, сумын төвөөс 75 км, Хатгал тосгоноос баруун хойд зүгт 60 км орших газарт “Санота” загварын суудлын автомашинтай Ренчинлхүмбэ сумын харьяалалтай, хоёр иргэн Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад өрх рүү орж живсэн тухай дуудлагыг 2025.03.09-ний өдрийн 04:30 цагт аймгийн Онцгой комисс хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан 11 алба хаагч, 2 автомашинтай, Цагдаагийн газар, нутгийн иргэн, нийт 18 албан хаагч, 4 автомашинтай ажиллаж, Хөвсгөл нууранд осолдсон Ренчинлхүмбэ сумын харъяат хоёр буцалтгүй нэрвэгдэгчийг нуурын эргээсээ 200 метр, 10 метрийн усны гүнээс гаргаж, автомашиныг 150 метр тросс, олс ашиглан автомат чирэгчээр татан гаргаж, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өглөө.
Хөвсгөл нуурын мөсний зузаан машин техник явахад эрсдэлтэй, олон газруудад хар, цагаан хил гарсан байдалтай байгаа тул иргэд, малчид, тээвэрчид та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулах алхам хийхгүй байж, баталгаат зам гүүрээр хөдөлгөөн үйлдэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )