Анхны төрөгчийн чихэн дээр “энэ балиашиггүй шүү” гэж шивнэжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 28

Хоёр сая гаруйхан хүн амтай Монголд нийт эмийн зах зээлийн 80 хувь нь хуурамч эм гэдэг эмгэнэл биш үү. Хуурамч эмийн бизнес өөрөө дэлхийн хэмжээнд хар тамхины дараа ордог хүчирхэгжсэн аппарат. Тэгвэл Монголд хуурамч эмийг бүлэглэн худалдаалдаг асар том сүлжээнүүд байхад тэднийг яагаад илрүүлж болохгүй байгаа юм бэ. Засгийн газар хуурамч эмтэй тэмцэхээр зориг шулуудлаа л гэнэ, хуурамч эм худалдаалдаг эмийн сангуудыг илрүүллээ л гэнэ. Ингэж хэсэг цуураад л энэ хэргийн гол эзэд хэн хэн бэ, хаанаас хичнээн төрлийн эм ямар арга замаар, яаж оруулж ирсэн бэ гэдгийг мэдээлэхгүй замхарчихдаг. Үүний хойноос явахгүй хууль хяналтын байгууллага, мэргэжлийн хяналтын газар байх шаардлагатай юу. Асар том авилгалын сүлжээ яг энэ салбарт үүрээ засчихаагүй байгаа.
Яг нарийндаа яривал хувьчлагдсан гэж яригддаг Баянзүрх дүүргийн эмнэлэгийн  хүүхдийн тасагт энэ зуны эхэн сард хүүхдээ эмчлүүлж байсан эцэг эхчүүдийн дунд хачин жигтэй хар төрсөн гэнэлээ. Халуурсан, ханиалгасан, шингэн алдсан гээд есөн жорын шалтгаанаар эмчлүүлж байгаа хүүхдүүдэд эмнэлгээс өгсөн эм, тариа үйлчлэхгүй байна гэсэн яриа газар авч, зарим эцэг эх ааштай сувилагч нарыг тариагаа хийчихээд гараад явсан хойгуур нь тарианы шилийг сэжиг бүхий харцаар эргүүлж тойруулан харж байсан гэдэг. Аргаа барсан нэг ээж Ламбаа сайд руу утасдаж үнэн учрыг хэлэхэд, эмч сувилагч нар бөөн бөөнөөрөө гүйлдэн орж ирээд нөгөө хүүхдэд тусгайлсан арга хэмжээ авчээ. Ингэхдээ хэдэн өдөр есөн шидийн тариагаар бөмбөгдүүлээд засал аваагүй хүүхдийн хордлогыг тайлсан байгаа юм. Манайхан дэндүү хүлцэнгүй л дээ. Энэнд үнэнийг хэлчихвэл эмч, сувилагч нар хүүхдийг минь яачих ч юм билээ гэхээс үхтлээ айна. Эдгээд гарсан хойноо за ямартаа ч муу юм болсонгүй. “Түй, түй” хүүхдээ хар хэл амнаас хол байлгая, элдэв асуудал үүсгээд яах юм гэж сэтгэлээ тайвшруулна. Болгоомжлохоос ч аргагүй эмзэг сэдэв л дээ. Эмнэлгийн байгууллагын хүнд суртал өөрөө иргэдийг ийм болгочихсон. Тангараг өргөснөө мартчихсан юмаа гэхэд, цалин авдгаа юман чинээнд боддоггүй “буруу гарууд”-тай эвтэйхэн л харьцахгүй бол үнэхээр аюултай гэдэг сэтгэхүй нийгэмд тогтчихсон. Эмнэлгийнхний ярьдгаар “балиашиггүй” өвчтөн бол хүн биш. Хийсвэр хагалгаанд орох анхны төрөгчийн чихэн дээр “энэ балиашиггүй шүү” гэж эх нялхсын наркозны эмч ичих ч үгүй гардан тулаанд хамт орох нөхдөдөө шивнэсэн байдаг. Арга ядсан хөдөөний өвгөний үг "Мөнгөтэй нь эдэнд мөнгөө өгдөг л юм байгаа биз. Үнэхээр ачлалтай хүмүүс л дээ. Гэхдээ мөнгөгүй бидний хүүхдийг балиашигтай, балиашиггүйгээр нь дуудах хэрэг байна уу". Эх нялхас гэлтгүй, хаа газруудын... Үргэлжлэлийг эндээс уншина уу

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top