Монголын хоккейн шигшээ Филиппинээс даагаа нэхэхээр гарна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 22


Монголын хоккейн шигшээ баг Мексик улсын Мехико хотноо энэ сарын 27-ноос тавдугаар сарын 3-ны хооронд Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн /ДАШТ/-ий III дивизионы В хэсэгт өрсөлдөх болно.

Хэсэгт Умард Солонгос, Хонконг, Филиппин, Сингапур болон тэмцээнийг зохион явуулагч Мексик улсын шигшээ багтай орсон байна. Эхний тоглолтоо ирэх ням гаригт буюу энэ сарын 27-нд Филиппинтэй хийхээр сугалаа татжээ.

Филиппинийн шигшээгээс баг даагаа нэхэх учиртай. 2023 онд Улаанбаатар хотноо ДАШТ-ий IV дивизионы тоглолт болоход Филиппинтэй манай шигшээ 6:6-аар тэнцээд, нэмэлт үед гоол алдаж хожигдож байсан юм. Энэ хожлынхоо ачаар Филиппин III дивизионд дэвшиж байлаа. Манай шигшээ эхний үед 3 гоол алдаж, хожигдож яваад удаахь үеүдэд “барьсан” ч гэсэн нэмэлт үед хожигдсон юм.

Монголын шигшээ баг 2024 онд ДАШТ-ий IV дивизионд түрүүлсэн. Хэсэгтээ Кувейт, Индонез, Малайзын шигшээ багуудыг дараалан хожсоноор хэсгээ тэргүүлж III дивизион руу дэвших эрх авсан.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:

Н.Мишигсүрэн, Б.Бату, М.Чинзолбоо, Л.Бодьхүү, Б.Билгүүн, Б.Энхбат, Э.Мөнхзаяа, Г.Мөнхтулга, Э.Энх-Амгалан, Э.Ариунбилэг, Б.Батбаясгалан, М.Батбаатар, Э.Энхсүх, У.Цэнгэл, У.Нямдаваа, Б.Содбилэг, Э.Амартөр, Э.Энххүслэн, Д.Лхагвадорж, Н.Жадамба, А.Билгүүн

Ахлах дасгалжуулагчаар А.Мэргэн, дасгалжуулагчаар Н.Отгонбаяр, Н.Мишигсүрэн нар ажиллана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu