Японы эмэгтэй жүдочид Парисын бүтэлгүйтлийн дараа ДАШТ-д бүгд аварга болохоор төлөвлөж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 24

 

Олимпын наадмын жүдо бөхийн төрөлд эмэгтэй тамирчдыг оролцуулж эхэлснээс хойш Японы шигшээ үргэлж давамгайлсаар ирсэн бол өнгөрсөн зун Парисын олимпоос ердөө хоёрхон медальтай буцаж, томоохон шүүмжлэлд өртсөн.

Тэгвэл ирэх зургаадугаар сард Унгарын нийслэлд болох ДАШТ-д Үта Абэгаас гадна Дэлхийн дэвжээнээ гарч үзээгүй гурван жүдоч илгээхээр шийджээ.

48 кг-ын жинд манай Б.Баасанхүүг ялж, олимпын аварга болсон Нацүми Цүнода энэ удаагийн ДАШТ-д оролцохгүй гэж шийдсэн бол 57 кг-ын Харүка Фүнакүбо өөрийн бэлтгэлийн байнгын баазаа Парис руу нүүлгэн шилжүүлэх гээд одоохондоо бүрэн төвлөрөөгүй байгаа гэнэ.

Японы жүдочид сүүлийн жилүүдэд олон улсын дэвжээнд ширүүн өрсөлдөөнтэй тулгарч, ялагдах нь олширсон. Ялангуяа Европ, Төв Азийн жүдочид тэдэнд хүндхэн өрсөлдөгч болж байна.

Парист амжилт муутай оролцсон гэж дүгнүүлсэн тэдэнд Лос Анжелесийн татами улам ч хатуу байж магадгүй гэсэн болгоомжлол үүсээд байгаа юм байна. Тэгээд ч Бүх Японы АШТ-ийг шинжсэн мэргэжилтнүүд Үта Абэгаас өөр гялалзсан хүчтэй тамирчин байгаагүй гэж үзжээ. 63 кг-ын Харүко Кажү л гэхэд эхний учраадаа ялагдсан ч өмнө нь олон улсын тэмцээнд гаргасан амжилтынхаа гавъяагаар л ДАШТ-д оролцох эрх авлаа гэж шүүмжлүүлэв.

Японы жүдогийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн анхны эмэгтэй ахлах дасгалжуулагч Маки Цүкадагийн хувьд энэ ДАШТ эхний том сорилт болно. “Манай тамирчид бүгд алтан медалийн төлөө барилдах болно. Бид туршлагатай тамирчид дээрээ шинэ авъяастнуудыг нэмж, чадах бүхнээ хийх болно” гэж Цүкада мэдэгджээ.

 

 

Үта Абэ Бүх Японы АШТ-д түрүүлснийхээ дараагаар “Би заавал Дэлхийн аварга болно” гэж мэдэгдсэн талаар өмнө нь манай сайт мэдээлсэн билээ.

Манай Монголын жүдочдийн хувьд маргааш Тайландын Бангкокт жүдо бөхийн Азийн АШТ эхэлнэ. 30 улсын 295 тамирчин оролцохоор бүртгүүлсэн тус барилдаанд Монголын шигшээ баг бүтэн бүрэлдэхүүн илгээсэн.

 

 

Эрэгтэй жүдоч:

-60 кг Б.Сүхбат

-66 кг Б.Эрхэмбаяр

-73 кг Л.Анхзаяа

-73 кг О.Уранбаяр

-81 кг О.Шинэбаяр

-90 кг Б.Мөнхбаяр

-100 кг Б.Хүдэрчулуун

+100 кг Б.Гончигсүрэн

 

 

Эмэгтэй жүдоч:

-48 кг Г. Наранцэцэг

-52 кг М.Нандин-Эрдэнэ

-52 кг Б.Уранзаяа

-57 кг Т.Ариунзаяа

-63 кг Л.Энхрийлэн

-70 кг Б.Ням-Эрдэнэ

-70 кг Д.Есүй

-78 кг А.Дуламсүрэн

+78 кг А.Адъяасүрэн нар барилдах юм.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
azaa(102.89.69.61) 14 цагийн өмнө

Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би info@ibcunit.com цахим шуудангаар дамжуулан 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой бай

0  |  4
жамбалдорж(66.181.161.218) 14 цагийн өмнө

Бүх тамирчдададаа амжилт хүсье та нар мундаг чаднаа

2  |  0
Close menu