Энэ сарын 22-нд Энэтхэгийн Палахгамд 26 жуулчин буудуулж, амиа алдсанд Энэтхэг улс Пакистаныг буруутгаж байна.
Үүний улмаас тус хоёр улс хоёр талын нислэг, худалдаагаа зогсоож, дипломатуудыг хөөн гаргасан бол Энэтхэгийн тал усны тухай гэрээнээс гарч, Пакистан усан хангамжийг тасалбал дайн зарласан гэж үзэх болно хэмээн мэдэгдээд байна. Энэтхэгийн цагдаа жуулчид руу халдлага үйлдсэн гурван этгээдийн нэрийг зарласан бөгөөд тэдний хоёр нь пакистанчууд аж.
Лхагва гарагт Энэтхэг улс дипломат харилцааны түвшинг бууруулж, элчин сайдын яамныхаа ажилтнуудын тоог хоёр дахин бууруулж, хоёр улс хоорондын цорын ганц хуурай замын хилийн гарцыг хааснаа мэдэгдэж, 1960 онд байгуулсан Инд голын усан хангамжийн тухай хэлэлцээрийн үйлчлэлийг түр зогсоожээ. Пакистанчуудад олгосон визийг гурван хоногийн дотор хүчингүй болгов.
Үүний хариуд Пакистаны засгийн газар Энэтхэг иргэдийн визийг хүчингүй болгож, Энэтхэгийн цэргийн зөвлөхүүдийг тааламжгүй этгээдээр зарлаж, Пакистаны нутаг дэвсгэрээс даруй гарахыг шаардав. Пакистаны тал мөн Инд голоос авдаг усан хангамжийг таслах аливаа оролдлогыг дайны зарласан гэж үзэн, зохих хариу үзүүлнэ гэж анхааруулжээ.
Энэтхэгийн гадаад хэргийн сайд Викрам Мисри Пакистаны тал хил дамнасан терроризмыг дэмжихээ эргэлт буцалтгүй, бодитоор зогсоохоос нааш усны тухай хэлэлцээрийн үйлчлэлийг зогсоосон гэж мэдэгдэв.
Ройтерс агентлагийн онцолсноор, хэлэлцээрийг түр зогсоох нь усны урсцад даруй нөлөөлөхгүй л болов уу. Учир нь Энэтхэг усыг хаах шийдвэр гаргасан ч усны урсцын чиглэлийг өөрчлөх, хадгалах газар үгүй гэжээ. Хоёр улсын хооронд сөргөлдөөн ийн хурцатсаны хамгийн ноцтой эрсдэл нь тус хоёр улс хоёул цөмийн зэвсэгтэй болохыг шинжээчид сануулж байна. Цөмийн зэвсэг нь нэг талаар аюул заналхийлэл, нөгөө талаар тогтоон барих хүчин зүйл байдаг. Тиймээс хоёр улсын удирдагчид болгоомжтой хөдөлнө гэж ажиглагчид онцолжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Дайтах л хэрэгтэй, Энэтхэг олон сая үгээгүй ядуусаасаа сална, Пакистан олон сая тэнэгүүдээсээ сална. Ядуу хүнийг ядуу сэтгэхүй дагалддагийг монголын ядуучууд сонгуулиар баталсаар ирсэн, тэнэг хүмүүсийг тэнэглэл дагалддагийг монголын төр баталсаар ирсэн. Юу үнэн энэ үнэн.