Энэтхэг, Пакистаны харилцаанд үүссэн хурцадмал байдлыг намжаахыг уриалжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 05 сарын 01

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Пакистаны ерөнхий сайд Шахбаз Шариф болон Энэтхэгийн гадаад хэргийн сайд Субраманьям Жайшанкар нартай утсаар ярьж, хоёр улсын харилцаанд үүсээд байгаа хурцадмал байдлыг намжаахыг уриалсан тухай АНУ-ын Төрийн Департамент мэдээлсэн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Пакистаны ерөнхий сайдтай ярихдаа, Пахалгам хотод болсон террорист халдлагыг зэмлэн буруушаах шаардлагатай гэдгийг онцлоод, байж боломгүй уг халдлагыг мөрдөн шалгахад хамтран ажиллахыг Пакистаны албаны хүмүүст уриалжээ. Тэрээр мөн хурцадмал байдлыг намжаах, Өмнөд Азийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үүднээс Энэтхэгтэй хамтран ажиллахыг Пакистаны эрх баригчдад уриалсан байна. Марко Рубио Энэтхэгийн гадаад хэргийн сайд Субраманьям Жайшанкартай ярихдаа, хүмүүсийг хөнөөсөн террорист халдлага гарсанд эмгэнэл илэрхийлээд, терроризмтой хийх тэмцэлд АНУ Энэтхэг улстай нягт хамтран ажиллана гэж батлан илэрхийлжээ. Түүнээс гадна тэрээр хурцадмал байдлыг намжаах, Өмнөд Азийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үүднээс Пакистантай хамтран ажиллахыг Энэтхэгийн талд уриалсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu