Энэтхэг улс Пакистаны бүх онгоцонд агаарын орон зайгаа хаажээ. Энэхүү шийдвэр нь Пакистаны иргэний агаарын тээврийн компаниудад бүртгэлтэй, ашиглагдаж байгаа, түрээсэлж байгаа бүхий л онгоцнуудад үйлчлэх бөгөөд иргэний болон цэргийн онгоцнуудад хамаатай.
Энэхүү шийдвэр нь дөрөвдүгээр сарын 30-аас тавдугаар сарын 23-ны хооронд хүчин төгөлдөр үйлчлэх аж. Пакистан улс хэд хоногийн өмнө Энэтхэгийн онгоцнуудад өөрийн агаарын орон зайгаа хаасан билээ.
Дөрөвдүгээр сарын 22-нд Энэтхэгийн Кашмир мужид зэвсэглэсэн этгээдүүд жуулчид руу гал нээж, алан хядах ажиллагаа явуулсны улмаас тус хоёр улсын харилцаа хурцатахад хүрээд байгаа юм. “Hindustan Times” сонинд мэдээлснээр, алан хядах ажиллагаанд Пакистан оролцсон болох мэдээллийг Энэтхэгийн тагнуулын алба авсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
2 тал 2уулаа цөмийн зэвсэгтэй эгзэгтэй байна даа. Аль нэг тал нь алдаа гаргаасай бушуухан цөмийн дайн үзэх юмсан.