Энэтхэгийн Батлан хамгаалах яам Зэвсэгт хүчиндээ зориулан 120 “Pralay” квази баллистик буюу хагас баллистик пуужин худалдан авч, Пакистан, Хятадтай залгаа хил дээр байрлуулахыг дэмжээ.
“Газар-газар” ангиллын “Pralay” хагас баллистик пуужин нь байг 150-500 км зайнаас онох, 350-700 кг жинтэй цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай. Үүнээс өмнө Энэтхэгийн Нисэх хүчин Оросоос худалдан авсан “Су-30” сөнөөгч онгоцнуудаа Орос, Энэтхэгийн хамтарч үйлдвэрлэсэн 500 км зайн тусгалтай “BrahMos” пуужингаар зэвсэглэснээр сөнөөгч онгоцнуудын байлдааны ашиглалтын радиусыг нэмэгдүүлжээ.
“Pralay” квази баллистик пуужин нь Энэтхэгийн нисэгчдэд улсын агаарын хилийг давалгүйгээр байгаа устгах боломж олгох юм.
Сэтгэгдэл ( 0 )