Энэтхэг Хятадтай залгаа хил дээр олон тооны цэрэг байршуулав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 20

Энэтхэг Хятадтай залгаа хил дээр урьд өмнө байршуулж байгаагүй олон тооны цэрэг байршуулсан гэж тус улсын гадаад хэргийн сайд Субраманьям Жайшанкар мэдэгджээ.

Хятадын тал 2020 оноос хойш хил дээр цэргийн тоогоо нэмэгдүүлсний хариуд ийм алхам хийсэн гэж Жайшанкар тодруулсан байна. Тэрбээр хоёр улсын хилийн шугамыг тогтоогоогүй энэ үед хяналтын бүсийн шугамыг аль нэг талаас өөрчлөхийг зөвшөөрөхгүй байх нь Энэтхэгийн төр, Энэтхэгийн Зэвсэгт хүчний үүрэг хэмээн онцолжээ.

Үүнээс өмнө Энэтхэг, Хятадын цэргүүдийн хооронд Аруначал Прадеш муж дахь Таван хилийн хэсэгт зэвсэгт мөргөлдөөн гарсан тухай мэдээлж байсан. Хожим нь Хятадын Ардын чөлөөлөх армийн Баруун бүсийн цэргийн командлалын албан ёсны төлөөлөгч Лун Шаохуа талууд цэргүүдээ мөргөлдөөний бүсээс харилцан татсан тухай мэдээлсэн билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эв найрамдал манд.(79.225.230.16) 2022 оны 12 сарын 20

Ази тив хоорондоо мөргөлдөж естой болохгүй. Ард түмэн ухаалаг байх цаг.

0  |  0
Top