Энэтхэгийн цэргүүд Хятадын цэргүүдийн шилжилтийг зогсоожээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 01

Энэтхэг, Хятадын хилийн Ладакх хяналтын бүс дэх Хятадын цэргийн хөдөлгөөнийг Энэтхэгийн цэргүүд ямар нэгэн мөргөлдөөн гаргалгүйгээр зогсоолоо гэж Энэтхэгийн NDTV мэдээлжээ.

Хятадын цэргүүд хилийн бүс дэх Пангонг Цо нуурын өмнөд эрэг рүү хөдөлж, энэ бүс нутагт байрлахыг санаархаж байжээ. Үүний хариуд Энэтхэгийн арми Хятадын талын хөдөлгөөнийг хаасан бөгөөд ингэхдээ хоёр талын тулгаралт гараагүй байна.

Энэтхэг, Хятадын хилийн Ладакх хяналтын бүсэд Хятад, Энэтхэгийн талаас 250 орчим цэрэг оролцсон мөргөлдөөн өнгөрсөн тавдугаар сарын эхээр гарснаас хойш тус бүс дэх нөхцөл байдал хурцдаад байгаа билээ. Зургаадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Ладакх бүс дэх Галван гол орчим мөн мөргөлдөөн гарч, Энэтхэгийн талаас 20 гаруй цэрэг амь үрэгдэж, 76 цэрэг шархадсан. Энэтхэгийн талын мэдээллээр, Хятадын 45 орчим цэрэг амь үрэгдэж, шархадсан аж.

Үүнээс хойш тус хоёр улс хэд хэдэн яриа хэлэлцээ явуулсан ч харилцан хүлээн зөвшөөрсөн үр дүнд хүрээгүй байна.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.252) 2020 оны 09 сарын 02

Өмхий хужаа Энэтхэгтэй газар булаалдаж байхад манай жижиг Монголыг малгайгаараа дарах нь даанч үнэн.Ганц хамгаалагч улс нь Орос учраас хар вирус хужаа Монгол руу дайрахгүй байна бурхны аврал хувь тавилангаар Орос биднийг хамгаалж ирсэн нь туйлын үнэн билээ.

0  |  0
Зочин (202.179.25.229) 2020 оны 09 сарын 01

Монголчууд Монгол төр улстай болох хэрэгтэй

2  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 09 сарын 07

Delhiid Mongol shig archaagvi turtei hylgaich yrvagchidaar dvvrsen yls turchid gej algaa ichej vhemeer uym .Uvur Mongolchyydaas door Eh bichegee hergeldegvi teged bas ardchilala geed hytsaad baigaa uym aa .Ardchilala ni dandaa gadaadiin gar hul bologsodoor dvvrchihsen sain gegeeleg uym eruusuu baihgvi.Mongoliin shydarga ard tvmen eh orniihoo tuluu hylgaichidaas turuu ami nasaa vl hairlan bytsaaj avya.

3  |  0
l(60.34.232.241) 2020 оны 09 сарын 01

Шудрага иргэдтэй бас мундаг төртэй улс орон газар нутгаа хамгаалж тэмцэж байхад монголын шуналтангууд газар нутгаа худалдаж, хамаг баялгаа ухуулж сууна. Бусад оронтой өөрсдийгөө нэг харьцуулаад, нэгийг бодож үзэхсэн дээ.

1  |  0
Top