Энэтхэгийн Аруначал Прадеш мужийн эрх баригчид БНХАУ-тай залгаа хилийн бүсэд Хятадын цэргийнхэн Дээд Субанcири дүүргийн таван хүнийг хулгайлсан гэж мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан тус мужийн эрх баригчид Энэтхэгийн төв Засгийн газарт хандан Хятадын талтай эдгээр таван хүнийг суллах талаар ярилцах тухай хүсэлт тавьсан гэж Аруначал Прадеш мужийн хууль тогтоох байгууллагын төлөөлөгч Нинонг Эринг мэдэгдээд хэдэн сарын өмнө үүнтэй төстэй хэрэг мөн гарч байсан талаар дурджээ
БНХАУ, Энэтхэг улсын хооронд Кашмирын хойд нутаг болон Аруначал Прадеш мужийн газар нутгийн 60 мянган км кв. нутагтай холбоотой газар нутгийн маргаан олон жилийн туршид үргэлжилж байна. Тус хоёр улсыг заагласан хилийг орлосон хилийн хяналтын бүс Ладакх бүсээр дайран өнгөрдөг байна. 1962 оны намар газар нутгийн маргаан хилийн тулаан болж өргөжсөн. 1993 болон 1996 онуудад тус хоёр улс маргаантай бүс нутагт энх тайвныг дэмжих тухай хэлэлцээр байгуулж байв.
Өнгөрсөн тавдугаар сард хоёр улсын хилийн цэргийнхний хооронд мөргөлдөөн гарсны дараа Ладакх бүсэд нөхцөл байдал хурцдаад байгаа билээ. Хожим талууд хилийн хяналтын бүс дэх цэргээ бэхжүүлж эхэлсэн. Хожим нь буюу зургаадугаар сарын 15-нд Галван хөндийд хоёр талын цэргийн хооронд дахин мөргөлдөөн гарсны улмаас Энэтхэгийн 20 цэрэг амь үрэгдсэн билээ. Харин Хятадын талаас хэр их хэмжээний хохирол амссан талаар мэдээлэл гаргаагүй.
Нөхцөл байдлыг хэвийн болгох зорилгоор Энэтхэг, БНХАУ-ын Зэвсэгт хүчнийхэн болон дипломат түвшинд хэд хэдэн удаагийн хэлэлцээ хийсний дүнд талууд цэргээ мөргөлдөөн үүсэхээс өмнөх байрлал руу буцаан татсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
enethegiig yaaj barah bileedee,yostoi barin suuleer togloh geech l bolnodo
хятад одоо дэлхийн 3 аар дайныг эхлүүлэх гээд байгаа юм уу хаашаа юм бэ