Энэтхэг, Хятад улс газар нутгийн маргаантай хөндийгөөс цэргээ гаргажээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 06

Энэтхэг, Хятад улс хилийн маргаантай бүсээс цэргээ харилцан гаргажээ. Гэхдээ одоогоор Ладак холбооны газар нутгийн Галван голын хөндийгөөр хязгаарлагдсан байна. Энэтхэг, Хятадын цэргийн дунд бамбай бүс байгуулсан аж.

Түүнчлэн, талууд хилийн бүсэд босгосон түр байгууламжуудаа буулгаж, тус хоёр улсыг заагласан хяналтын бүсээс цэргээ дотогш татаж байна.

Энэ сарын 30-нд тус хоёр улсын хооронд болсон зөвлөгөөний үеэр хүрсэн тохиролцооны дагуу талууд ийн цэргээ татаж байна. Зөвлөгөөнд Энэтхэгийн хуурай замын цэргийн 14-р корпусын командлагч генерал Хариндер Сингх, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Өмнөд Шижааны цэргийн тойргийн командлагч генерал Лю Лин нар оролцжээ. Энэ нь өнгөрсөн сарын 6-наас хойш тус хоёр улсын хилийн маргаантай бүсийн асуудлаар хийж буй гурав дахь удаагийн уулзалт юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top