Энэтхэг, Пакистан улсууд пуужин, дроноор харилцан цохилт өгч байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 09

Энэтхэг, Пакистан улсууд пуужин болон дроноор харилцан цохилт өгсөөр байна.

Пакистаны талын мэдээллээр, лхагва гарагаас пүрэвт шилжих шөнө Энэтхэгийн 25 дроныг устгасан бол Энэтхэгийн тал мөн шөнө Пакистаны халдлагаас сэргийлж чадсан гэж мэдэгджээ.

Энэтхэгийн сайд нар улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзах үеэр Пакистанд өгсөн цохилтын дүнд 100 гаруй цэрэг амиа алдсан гэсэн бол Пакистаны мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээллээр, Энэтхэгийн 40-50 цэрэг амиа алджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top