Райан Гарсиа рингнээ дахин гармагцаа ялагдлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 03

 

Допингийн улмаас бүтэн нэг жил тулаан хийгээгүй Райан Гарсиа өчигдөр Таймс Скверийн задгай тэнгэрийн дор рингнээ дахин гарсан ч Роландо “Ролли” Ромерод 1:6-аар илт хожигдлоо.

Дэвин Хэйнитэй хийсэн тулааны дараагаар түүний допингийн шинжилгээнээс остарин илэрч, улмаар жил бандуулсан. Энэ хугацаанд буруу замаар эхэндээ хэсэг орсон ч дараа нь Деррик Жэймс дасгалжуулагчийн ачаар, эргээд аваргын бүсийн төлөө босох тэнхээтэй болж ирсэн юм. Райан Гарсиад аваргын бүсийн төлөө ойрмогхон тулах боломж гарсан ч эхлээд Роллиг ялах үүргээ биелүүлэх ёстой байлаа. Гэвч чадсангүй.

 

 

Райан Гарсиа 12 раундад ердөө 54 цохилт хийсэн бол Ромеро 65 цохижээ. Тулааны дараагаар бэлтгэл дутуу байгаагаа мэдэрсэн үү, “Роллигийн өмнө бүрхээ аван мэхийе. Тэр сайн тоглолоо. Харин би 12 раундыг давж гарч чадсандаа л олзуурхаж байна” гэжээ.

 

 

Энэ тулаанд хэрвээ Райан Гарсиа ялсан бол оны сүүлчээр Дэвин Хэйнитэй даага нэхэх боломж байлаа. Ялагдсанд нь Дэвин Хэйни ч сэтгэл дундуур байсан нь ойлгомжтой. Хэрвээ даага нэхэх тулаан болсон бол хэн хэнд нь хөрөнгө санхүүгийн хувьд ч, алдар нэрийн хувьд ч тун ашигтай байх байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu