“Anuxai’s fitness show” нэвтрүүлгийн 7 дахь дугаар өнөөдөр 20:30 цагаас үзэгчдийн хүртээл болно.
Шоу нэвтрүүлгийн шинэ дугаарт Бодибилдинг, фитнессийн ноён оргил Mr.Olympia-гийн 60 дахь тэмцээнд буюу өнгөрсөн жилийн өрсөлдөөнд эх орноо төлөөлөн оролцсон Монголын анхны тамирчин, Olympian, IFFB Pro тамирчин А.Гантулга зочин дасгалжуулагчаар уригджээ.
Дэлхийн домог болсон тамирчидтай нэгэн тайзнаа дээр мөр зэрэгцэн зогсож, Монголын бодибилдинг, фитнессийн холбооны тамирчдын чансааг харуулж, Монголын бодибилдингийн спортын 35 жилийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж чадсан, Олон Улсын Бодибилдинг, Фитнесийн “Pro” түвшний тамирчин А.Гантулгын олон жилийн шаргуу бэлтгэл, тэмцэл, тууштай байдлын үр дүн түүнийг Mr.Olympia-гийн тайзнаа хүргэсэн билээ.
Илүүдэл жингээ хаяж, 21 хоногт дээд тал нь 10 гаруй кг хасаж чадсан шоуны оролцогчид одоо яг булчин, шөрмөс нь жигдрэх шатандаа ирж байгаа бололтой. Өнөөдөр тэд мөн гар барилдаанаар хүч үзэж, гал гарсан өрсөлдөөн үзүүлжээ. Хэн гартаа их хүчтэй болсныг өнөөдөр хамтдаа харцгаая...
Дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт, амьдралын зөв хэмнэл, дадал, зуршил хэрхэн бидний бие, галбирыг өөрчилж, эрүүлжүүлдгийг зургаан оролцогчийн хичээл зүтгэл, өөрчлөлтөөр дамжуулан үзэгчдэд хүргэж буй шоу нэвтрүүлэг ид дундаа хүрээд байгааг дахин сануулъя.
45 хоногийн хугацаанд өөрийгөө хамгийн сайн өөрчилж, галбиржиж чадсан нэг оролцогч ялагч болж, суудлын автомашинаар шагнуулах шоу нэвтрүүлгийн оролцогчид өнгөрсөн долоо хоногт 21 хоногийн хугацааны буюу дундын хэмжилтээ хийлгэсэн.
Өнөөдөр харин тэднийг ямар даалгавар, өөрчлөлт, сорил хүлээж байгаа нь тааварлашгүй хэвээр.
Шоу нэвтрүүлгийг даваа, пүрэв гаригийн 20:30 цагаас ТВ8 телевизээр хүлээн авч үзээрэй.
Сэтгэгдэл ( 0 )