АНЭУ-ын Аль Айн хотноо шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн /ААШТ/ өчигдөр эхэллээ. 33 улсын шатрын мастерууд хувийн дүнгээр өрсөлдөх энэ тэмцээнд манай улсаас эрэгтэй 5, эмэгтэй 12 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт оролцож байна.
Өчигдөр анхны өрөгтөө олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, Г.Амартүвшин нар хожлоо. С.Ган-Эрдэнэ Непалын шатарчин Сушрут Дахалтай цагаанаар наадахдаа 22 дахь нүүдэлд морио d5 дээр нүүснийг бриллиант буюу тухайн байрлал дээрх хамгийн шилдэг нүүдлийг олж нүүж чадсаныг онцолж байлаа. Тухайн байрлал дээрх хамгийн шилдэг нүүдлийг шатрын сайтууд бриллиант гэж тэмдэглэдэг. Энэ нүүдлээс хойш айлын ноёныг сэлгээгүй байгааг ашиглан довтолсоор С.Ган-Эрдэнэ хожсон юм.
Олон улсын мастер Г.Амартүвшин эхний өрөгтөө Узбекистаны Асилбек Абдулзазивыг хожсоноор бүтэн оноотойгоор тэмцээнээ урамтай сайхан эхлүүлсэн. Манай шатарчид ААШТ-д амжилттай оролцвол Дэлхийн цомын эрх авах боломжтой юм.
С.Ган-Эрдэнийн Непалын шатарчинг хожсон өрөг:
С.Ган-Эрдэнэ – Сушрут Дахал /2025. 05. 07/
1.e4 c5 2.Nf3 e6 3.d4 cxd4 4.Nxd4 a6 5.Bd3 Bc5 6.Nb3 Be7 7.Qg4 g6 8.Qe2 d6 9.O-O Qc7 10.Nc3 Nd7 11.f4 b6 12.f5 Ne5 13.Kh1 Nf6 14.Bh6 Nfg4 15.Bg7 Rg8 16.f6 Bf8 17.h3 Nxd3 18.cxd3 Ne5 19.Rac1 Qb8 20.d4 Bxg7 21.fxg7 Nd7 22.Nd5 Ra7 23.Qc2 exd5 24.Qxc8+ Ke7 25.Qc2 Rxg7 26.exd5 Qd8 27.Qe2+ Kf8 28.Qe6 Kg8 29.Qxd6 h5 30.Nd2 f5 31.Nf3 Qe7 32.Rc8+ Nf8 33.Qxb6 Rd7 34.Re1 Qd6 35.Qxd6 Rxd6 36.Ree8 Rf6 37.Ng5 Rd7 38.Ne6 Rdf7 39.Nxf8. 1:0.
Сэтгэгдэл ( 1 )
Баяр хүргэе...