АНУ-ын Охайо мужийн нэгэн ахлах сургуулийн 16 настай тамирчин хүү Дилан Веселич энэ долоо хоногийн эхээр лакроссын тоглолтын үеэр дагзандаа бөмбөгөөр цохиулан эмнэлэгт хүргэгджээ. Гэвч хүнд гэмтлээ даалгүй нас барсан тухай эмгэнэлт мэдээ түгсэн байна.
Дилан Веселичид өнгөрсөн мягмар гаригт яаралтай хагалгаа хийсэн ч амийг нь аварч чадсангүй. Хүүгийн гэр бүлийнхэн сошиал хаягтаа таалал төгссөн тухай мэдэгдэл оруулжээ.
“Лакроссын тэмцээний үеэр гэмтэл авсан Дилан маань амьсгал хураасныг Веселичийн гэр бүлийнхний зүгээс гашуудан мэдэгдэж байна. Энэ хүнд хэцүү үед та бүхний сайхан сэтгэлийн дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлье. Хүнд хэцүү цаг үед бидний төлөө залбирч, сэтгэл зүрхэндээ үргэлжлүүлэн тээж явахыг та бүхнээс хүсье” хэмээн талийгаач хүүгийн гэр бүлийн мэдэгдэлд дурджээ.
Лакросс нь 2028 оны Олимпын наадмын албан ёсны төрөлд эргэн багтаж байгаа спортын төрөл юм. Эргэн гэхийн учир нь 1908 оны олимпын наадмын төрөлд байсан юм билээ. Лакроссын бөмбөг нь ойролцоогоор 140 грамм жинтэй гэж тэмдэглэсэн байна. Хэдийгээр жин багатай ч гэлээ хүний эмзэг газар хурдтай хүчтэй очвол үхэлд ч хүргэж болохыг энэ эмгэнэлт явдал харууллаа.
Сэтгэгдэл ( 0 )