Давахыг хүссэн бөх минь, таны засуул хэн бэ?!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 10

Улсын наадамд хариуцлагагүй даваа гэж үгүй. Ёстой нөгөө “найраа” нь биш бол нэг л унавал наадам дуусах учраас нэг ч даваа хариуцлагагүй байхын аргагүй. Нэгийн даваа ч тэр, үзүүр түрүү ч тэр.

Тээр жил нэгэн ахмад бөхтэй “дүлий” цэрэг таараад, даваад гүйчихсэн юмдаг. Хоёрын даваанд өнөөх “дүлий”-г “юм сонсдог” болгох гэж цэргийн ангийнх нь даргыг эрж хайж, дуудуулан барин байж өөр нэгэн ахмад бөх давж байлаа. Тэгэхэд ахмад бөхийн засуул хажуунаас нь зуурчихаад барилдуулахгүй зогсож харагдсан билээ. Яахав өөрийнхөө засаж буй бөхийг хамаагүй “дүлий” салхинд тавиад туучихгүй гэсэн санаа.

За энэ ч яахав. Энд засуулын тухай нэг яриа гарч ирэхээр шинжтэй байна аа. Засуулыг манай зарим бөх сонирхогчид “малгайны өлгүүр”, “мануухай” гэх мэтээр хэлж л сонсогддог. Гэвч үнэндээ засуул бол авч гарсан бөхийнхөө багш нь, түр ч гэсэн хань нь болдог их учир нигууртай хүмүүн. Ер нь маш том эрх мэдэл, боломж бололцоог атгаж буй нэгэн юм.
 
Тонж манлай засуул Д.Цогзол гуайтай ярилцаж байхад “Өглөө босоод арц хүж уугиулж, өөрийгөө ариусгадаг. Тэр нь бөхийн дэвжээгээ, бөхчүүдээ хүндэлж байгаа хэрэг” гэж билээ. Мөн “Лонцой маань /Лонцойдорж засуул/ зүүнд гардаг байсан болохоор би зүүний магнайд гарахгүй, баруунд л гарна” гэж олон жил хамтдаа наадмын наранд халсан нөхрийнхөө араас харамсан,  хүндлэн ярьсан нь одоо ч чихэнд тодхон. Энэ бол Монгол бөхөд заяасан олон сайхан засуулын нэгний үг билээ. Гэтэл бас өөр бодолтой засуул ч байхыг хэн үгүй гэхэв.

Ингээд гол сэдэв рүүгээ оръё. “Гүндүүгүй яриа” хэмээх бөхийн сайхан ярилцлагын нэвтрүүлгийг Л.Жаргалсайхан гэх залуу гарамгай сайхан хөтөлж, тойрч халгамаар асуултуудыг дайруулан эвтэйхэн асууж байгаа нь бахтай, үзүүштэй. Тус нэвтрүүлгийн сүүлийн дугаарт дархан аварга Агваансамдангийн Сүхбат уригдан оролцохдоо өнгөрсөн жилийн наадмын үзүүр түрүүнд гарсан нэгэн засуулыг их олон юм ярьж, нөгөө бөхийнхөө сэтгэл санааг үймүүлсэн гэх утгатай үгс хэлэхийг түмэн олон сонссон байх.

Тэр засуулыг хэлж байгаа хэрэг биш шүү гэдгийг нэн тэргүүнд сануулан хэлье. Ерөнхийд нь, бүхлээр нь харж, сайн мууг ялгаж хэлэхэд, засуулуудын сонголт дээр Бөхийн Холбоо ч, бөхчүүд өөрсдөө ч анхаарах цаг иржээ.

Орчин цагт Монгол үндэсний бөх мэргэжлийн түвшинд хүрчихсэн. Өдөр бүр зөвхөн бөхийн л бэлтгэл хийж, байгууллага, компаниас цалинжиж буй бөхчүүдийн хувьд цол ахиулах ганц боломж наадам л байдаг. Тиймээс наадмаар дэргэд чинь хэн байх, хэн чамтай хамгийн чухал үед цуг байж, юу зөвлөх, хэрхэн нөлөөлөхийг бөхчүүд өөрсдөө шийддэг, хэнийг засуулаар сонгож, дэргэдээ байлгахаа бодчихсон очдог байх хэрэгтэй. Бөхийн дүрэмд бөхчүүд засуулаа өөрөө сонгох эрх нь байдаг. Тэрнээс Холбооноос дугаараар оноосон засуул дээр зүгээр нүдэн балай, чихэн дүлий очих хэрэг биш.
 
Том даваанд их хүч шавхаж буй бөхчүүд түүртэх, сэтгэл хөдлөх, зөв буруугаа ялгахаа болих, эргэлзэх гээд олон адармаатай байдал үүсдэг. Тэр цагт өнөөх дэргэдэх засуул сэтгэл засал хийж, барилдааны эвийг нь хэлж ойлгуулж, нэг ёсондоо зөвлөнө, дасгалжуулна шүү дээ. Тэрнээс бөх бүр сийрэгхэн бодоод, галт тэрэг ганцхан замаараа давхичихдаг шиг шуугиулаад явчихгүй.

Ер нь хүний санаанд багтаж буй болгон энэ ертөнц дээр байдаг гэх үг бий. Сайн муу аль аль нь л байгаа. Өөрөөр хэлбэл, хэний ч санаагүйг хэн нэгэн саначихсан, өрсөлдөгчийгөө засах гэж буй бөхийг аль хэдийн “өөрийн болгочихсон”, хэтэвчийг нь тэнтийлгэчихсэн байхыг үгүйсгэх аргагүй. Тэгээд нэг л агшинд өөрийн гэж бодсон засуул өрөөлд үйлчлээд, өрсөлдөгч нь давчихвал тэр бөхийн хохь болж үлдэнэ. Дараа нь юу ч яриад тэр давааг эргүүлэхгүй, туг тойроод гүйчихсэн бөхийг бичлэг ухраадаг шиг ухрааж гүйлгэж авчраад дахиж барилдуулахгүй. Тиймээс бөхчүүд засуулын сонголт дээрээ сайн бодож, итгэлтэй, мэдлэгтэй, өөрт яг хань болох нэгнийг сонгож гарч гэмээнэ өрсөлдөгчийнхөө эсрэг ганцаараа бус хоёулаа очиж буйтай ялгаа юу байхав. “Сайн засуултай гарвал хоёр бөх зэрэг дайрч буйтай адил” гэж улсын арслан Ц.Бадамсэрээжид гуайтай ярилцлага хийхэд хэлж байсан нь санаанд тод байна.
 
“…Дээр үед даншиг наадамд барилдахдаа нутгийнхаа ахмад алдартай бөхчүүдээр засуулаа хийлгэдэг байсан түүх бий шүү. Гэтэл зүгээр л бөх үздэг сонирхдог хүн засуул хийнэ гэхэд бас л учир дутагдалтай болоод байгаа юм. Уг нь сайн засуултай гарвал өрсөлдөгч рүүгээ хоёр бөх зэрэг барилдаад, дайраад байгаатай адилхан байх юм шүү дээ. Жишээ нь, засуул бөхдөө өрсөлдөгчийг нь хаашаа голдуу унадаг, хаашаа унадаггүй зэргийг гээд л мөн ч их хэрэгтэй зүйл хэлж өгөх үүрэгтэй байх. Одоогийн энэ засуулуудад тэнцүүхэн тооны бөхчүүд оноогоод л хэнийх нь засаж буй бөх олон давж байна, хэнийх нь түлхүү унаж байгааг тооцоод л цол зэрэг шагналыг нь ахиулах юмуу, бууруулах журам баривал үр ашгаа өгөх болов уу…” хэмээн улсын арслан Ц.Бадамсэрээжид гуай ярьж байж билээ.

Тэгвэл үүнийг эргүүлээд бодвол өрсөлдөгч чинь чиний засуулыг өөрийн болгочихсон бол чам руу хоёр бөх зэрэг дайрч буйтай мөн ялгаагүй явдал болно. Хоёр өрсөлдөгчтэй зэрэг барилдаад давна гэдэг ёстой хувь тавилантай хүнд л оноох заяа болохоос хүч тэнцчихээд, аргаа эвээ олж ядаж буй бөхөд бол аргагүйдэж унахад хүргэх дайсан шүү дээ. Үүнийг эрхэм бөхчүүд тунгаан бодно биз ээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
NEWS(197.211.63.73) 2025 оны 05 сарын 11

Элон Маск бизнес, үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуй, газар тариалан, оюутны зээл, автомашины зээл гэх мэт салбарт хөрөнгө оруулах сонирхолтой иргэдэд 1%-ийн хүүтэй 152,000 ам.доллараас эхлэх зээлийг санал болгож байна.\nХэрэв та өргөдөл гаргах хүсэлтэй байгаа бол Канадын Олон Улсын Банктай (IBC) албан ёсны цахим шуудангийн хаягаар нь холбогдоно уу: info@ibcunit.com\n

0  |  0

IBC BANK(102.89.69.163) 2025 оны 05 сарын 09

Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com

Зочин(139.5.219.64) 2025 оны 05 сарын 09

Хаха, Бараг дасгалжуулагч шахуу юм ярих нь ээ, яахаа мэдэж байгаа сайн бөхөд бол засуул харин ч дарааны нэмэр, яахаа ч мэдэхгүй байгаа муухан нэгэнд бол яах вэ жаахан нэмэртэй л юм биз, ер нь бол үнэгүй бөх үзэх гэсэн улсын л хийдэг ажил юм биш үү, кк

0  |  0
Close menu