Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буланд УИХ-ын гишүүн Э.Батшугар, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ө.Шижир нарын үгийг онцолж байна.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
-Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар зээлийн хүүг бууруулах нөхцөл бүрдэнэ. Өнөөдөр Монголд зээлийн хүү өндөр байгаа нь үнэн. Нийт зээлийн хүүг 100 хувь гэж үзвэл үүний 63 хувь нь эх үүсвэрийн зардал буюу хадгаламжийн хүү байгаа юм. Энэ нь инфляци гэх мэт макро эдийн засгийн нөхцөл байдлаас хамаардаг тул энэ хэсэгт тохиргоо хийхэд хэцүү. Харин үлдсэн 27 хувьд тохиргоо хийх боломжтой. Хүүгийн эрсдэл 15 хувь байдаг. Үйл ажиллагааны зардал 22 хувь. Онооны системд шилжсэнээр эрсдэлийн 15 хувийг бууруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, банкуудын эрсдэл буурна. Сайн зээлдэгч нар болон өндөр оноотой зээлдэгч нарт илүү сайн нөхцөлтэй зээл олгодог болно. Тухайлбал, малчдын болон ахмадын тэтгэвэр барьцаалсан зээл зэрэг тогтмол авдаг зээлийн оноо өсөж, эрсдэл нь буурч, энэ нь хүүгээр илэрхийлэгдэнэ. Тэтгэврийн зээл бол бараг эрсдэлгүй зээл байдаг. Тэтгэвэр олгодог өдөр нь тодорхой, банк шууд суутгачихдаг.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Гадаад зээлийг төсвөөс мөнгө гаргаж шийдэх гэж байгаа байдал нь нийгэм, эдийн засгийн эрсдэл дагуулж, Монгол Улс дефолтод буюу санхүүгийн хямралд орно. Зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагууд ч эргэж харна. Өрийн удирдлагын хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар төсвийн сахилга бат алдагдана. Ингэснээр зээлжих зэрэглэл буурч, хүү өснө. Монголд итгэж зээл өгөх гадаадын банк, санхүүгийн байгууллагууд эргэлзэж эхэлнэ. Үүнээс шалтгаалж төгрөгийн худалдан авах чадвар буурах гэх мэт сөрөг нөлөөллүүд бий.
Дундын шийдлийг юу гэж харж байна вэ гэхээр төсөвт тодотгол хийх хэрэгтэй. Дээрээс нь эрх зүйн шинэчлэлтүүд гарч байгаа. Үндсэн хуулийн 38.1, 2-оор төсөвтэй холбоотой аливаа зохицуулалтыг зөвхөн Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлэх үүрэгтэй.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хэлэлцэж байна. Одоогоос нэг жилийн өмнө дээрх хуулийг баталж байсан. Одоо буцаагаад татаж авч байна. Энэ нь аливаа хууль УИХ-аар орохдоо нийгмийн сэтгэл зүйд автагддаг, сошиал медиаг дагадаг, нөгөө талаар судалгаа маш дутуу байгааг харуулж байна.
Ганцхан жилийн хугацаанд нийтдээ 66 тэрбум төгрөгийн 60 сая орчим кг гурил орж ирсэн. Үүний үр дагавар нь улаанбуудай тарих тариаланчид байхгүй болсон. ХАА-н салбар 28.4 хувиар унасан. Гэтэл ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр одоо үүнийг засах тухай ярьж байна. Баталчихаад дараа жил нь өөрчлөөд байдаг хууль тогтоомжийн тогтворгүй байдал чинь бизнес эрхэлж байгаа олон мянган хүний нөхцөл байдлыг тодорхойгүй болгож байна
Сэтгэгдэл ( 8 )
ANUSDI VANXANDI BOOW XXNO URN SHINEGENE AMSI70955877
ANUSDI VANXANDI BOOW XXNO URN SHINEGENE AMSI70955877
ANUSDI VANXANDI BOOW XXNO URN SHINEGENE AMSI70955877
ANUSDI VANXANDI BOOW XXNO URN SHINEGENE AMSI70955877
ANUSDI VANXANDI BOOW XXNO URN SHINEGENE AMSI70955877
ANUSDI VANXANDI BOOW XXNO URN SHINEGENE AMSI70955877
Алдаа дутагдлаа шуурхай засаж сур Амарбаясгалан дарга гуай?,ухаантай хүн дутагдлаа шуурхай засдаг юм.
монголчууд бид ямар нэг бүтээгдхүүнээр бусад орны сүүл мушгих юм аа гаалын татварын ачаар л бид буудай тарьж гурил идэж байлаа одоо тэрбум хүнтэй хядадаас хямд гурил иднэ ичмээрч юм шиг