Монголын шилдэг шатарчид АНЭУ-ын Аль Айнд болж буй Азийн АШТ-д оролцож байгаа билээ. Одоогоор манай хөлөгт тоглоомын мастеруудаас Б.Мөнгөнзул 4 хожил, 1 тэнцээтэй буюу 4.5 оноотойгоор тэмцээнийг тэргүүлж буй гурван тамирчны нэг юм. Тэгвэл их мастер Б.Мөнгөнтуул 4 оноотойгоор 9 дүгээр байрт бичигдэж байна.
Х.Баясгалан 3 оноотойгоор 23-т жагсаж байгаа бөгөөд түргэн тоглолтод 6 дугаар байр эзэлж, сайн тоглосон. Б.Мөнгөнзул, Х.Баясгалан нар түргэн тоглолтод 5 өргийн дараагаар 4.5 оноотой маш сайн явсан ч төгсгөлийн өргүүддээ хангалттай оноо авч чадсангүй.
Эрэгтэйчүүдээс Г.Амартүвшин 3, С.Ган-Эрдэнэ, Н.Содбилэгт тус бүр 2.5, С.Чингүүн 2 оноотой явна.
Түргэн тоглолтын эрэгтэйчүүдийн нээлттэй ангилалд ОХУ-ын 15 настай Иван Землянский эхнээсээ тэргүүлсээр 8 оноотой түрүүллээ. Харин эмэгтэйчүүдийн түргэн тоглолтод Казахстаны 18 настай Алуа Нурман 7.5 оноотой түрүүлсэн байна.
Шатар сонирхогчдодоо Б.Мөнгөнзулын Анастасия Боднаруктай тэнцсэн мөн их мастер Б.Мөнгөнтуулын Мария Якимоваг хожсон өргийг сонирхуулъя.
А.Боднарук – Б.Мөнгөнзул /2025.05.11/
1.e4 e5 2.Nf3 Nc6 3.d4 exd4 4.Nxd4 Bc5 5.Nb3 Bb6 6.Nc3 Nge7 7.Bf4 d6 8.Qd2 Be6 9.O-O-O Qd7 10.Be3 f5 11.exf5 Nxf5 12.Bxb6 axb6 13.f4 Nfe7 14.h3 h5 15.Bb5 Bxb3 16.cxb3 O-O-O 17.Rhe1 Rhe8 18.Bc4 Nf5 19.g4 hxg4 20.hxg4 Rxe1 21.Rxe1 Nfd4 22.f5 Re8 23.Rf1 Re5 24.Bd3 Nb4 25.Kb1 c5 26.Be4 Qe7 27.Bh1 Qh4 28.Rg1 Qe7 29.a3 Ne2 30.Rd1 Nxc3+ 31.bxc3 Re2 32.Qxd6 Qxd6 33.Rxd6 Re1+ 34.Kb2 Re2+ 35.Kb1 Re1+ 36.Kb2 Re2+ 37.Kb1. 1/2-1/2
Б.Мөнгөнтуул – М.Якимова /2025.05.11/
Сэтгэгдэл ( 0 )