АНЭУ-ын Аль Айнд болж буй шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 20 настай монгол охин алтан медальтай, мөн Дэлхийн цомын эрхтэй ирэхэд тун ойрхон байна.
Өчигдөр (2025.05.15) найм дахь өрөгт Бат-Эрдэнийн Мөнгөнзул өмнөө бичигдэж байсан ганц шатарчин болох Энэтхэгийн Сриа Сэшидраг хожсоноор 7 оноотойгоор сүүлчийн өргийн өмнө тэмцээнийг ганцаараа тэргүүлж байна.
Өчигдөр маш хариуцлагатай чухал тоглолт байсан учир тун болгоомжтой, хашир нүүсээр хүүгийн илүүг ашиглан хожиж чадлаа. Бэрс, мориор ээлжлэн 10 удаа шалсан ч нүүдэл нэг л таарч өгөөгүй тул ганцхан алдаан дээр нь мадлачих боломжтой өрсөлдөгчийн аюулыг эхлээд намжааж байж найдвартай төгсгөл рүү орохоор шийдсэн. Хожихынхоо өмнөхөн бриллиант нүүдлээр өргийн хувь заяаг шийдсэн юм.
Өнөөдөр Б.Мөнгөнзул мөн Энэтхэгийн шатарчин, 23 настай Вантика Агравалтай хараар наадахаар оноолт таарсан байна. Вантика Агравал 6 оноотой яваа. Энэ тэмцээнд 4 хожиж, 4 тэнцсэн. Тэгвэл Б.Мөнгөнзул 6 хожиж, 2 тэнцээд байгаа билээ. Өөрөөр хэлбэл, тэмцээний явцад ганц ч хожигдоогүй хоёр тамирчинг хооронд нь оноожээ.
Хэрвээ энэ өрөгт Б.Мөнгөнзул хожих юмуу тэнцвэл Азийн аварга болж, түүх бүтээнэ. Түүнээс өмнө ААШТ-д Т.Мөнхзул, Б.Мөнгөнтуул нар хүрэл медаль хүртэж байсан билээ. Энэ тэмцээний бас нэг зорилго бол эмэгтэйчүүдээс эхний хоёр байр эзэлсэн тамирчин Дэлхийн цомын эрх авах юм. Тэгэхээр Азийн аваргын алдрыг Дэлхийн цомын эрхтэй хамтад нь атгах боломж юм. Ийм хариуцлагатай тоглолтын өмнө ирээд буй 20 настай оюунлаг охинд амжилт хүсье. Аль болох тайван, анхаарлаа сайн төвлөрүүлж чадвал амжилтад хүрэх бүрэн боломж байна.Их мастер Б.Мөнгөнтуул өчигдөр Ираны Мэлика Мохаммадиг хожсоноор 5.5 оноотойгоор 10 дугаар байрт бичигдэж байна. Түүний өнөөдрийн өрсөлдөгч нь Казахстаны Ксениа Балабаева байх ажээ.
Та бүхэнд Б.Мөнгөнзулын өчигдөр Сриа Сэшидраг хожсон өргийг толилуулъя.
Б.Мөнгөнзул - С.Сэшидра /2025.05.14/
1.d4 d5 2.c4 c6 3.Nf3 Nf6 4.Nc3 e6 5.Bg5 Nbd7 6.e3 h6 7.Bh4 g5 8.Bg3 Nh5 9.Qc2 Nxg3 10.hxg3 Bg7 11.Be2 Qe7 12.O-O-O O-O 13.Kb1 b5 14.cxb5 cxb5 15.Bxb5 Rb8 16.Ka1 g4 17.Nd2 Nb6 18.Nb3 Bd7 19.Bxd7 Nxd7 20.Rc1 Rfc8 21.Qe2 f5 22.Na4 e5 23.Rxc8+ Rxc8 24.Qb5 Qd6 25.Nc3 Nb6 26.Rd1 f4 27.dxe5 Bxe5 28.gxf4 Bxc3 29.bxc3 Rxc3 30.Qe8+ Kg7 31.Nd4 Qa3 32.Nf5+ Kf6 33.Qe5+ Kf7 34.Nd6+ Kg8 35.Qe6+ Kg7 36.Qf7+ Kh8 37.Qf6+ Kh7 38.Qf5+ Kh8 39.Qf8+ Kh7 40.Qe7+ Kg8 41.Qe6+ Kh7 42.Rb1 Rc1 43.Qf5+ Kh8 44.Nb5 Rxb1+ 45.Qxb1 Qc5 46.Qb2+ Kg8 47.Nd4 Na4 48.Qc2 Qxc2 49.Nxc2 Kf7 50.Nb4 Ke6 51.Kb1 Nc3+ 52.Kc2 Ne4 53.Nd3 h5 54.g3 d4 55.f5+ Kd5 56.Nf4+ Ke5 57.exd4+ Kxd4 58.Nxh5 Ke5 59.f6 Ke6 60.Kd3 Nxf2+ 61.Ke3 Nd1+ 62.Kf4 a5 63.Kg5 Kf7 64.Nf4 Nc3 65.Kf5 Nb5 66.Nd5 Nd6+ 67.Ke5 Nc4+ 68.Kf4 Ke6 69.Ne3 Nb6 70.Kg5 Kf7 71.Nxg4 Nd5 72.Ne5+ Ke6 73.f7 Ke7 74.Kg6 Nc7 75.Nd7 Ne6 76.f8=Q+ Nxf8+ 77.Nxf8 Kxf8 78.g4 Kg8 79.g5 a4 80.a3 Kh8 81.Kf7. 1-0
Сэтгэгдэл ( 10 )
Мундаг шүү хичээгээрэй амжилт ийм залуусыг л Улс дэмжих хэрэгтэй түүнээс херо Баатар болон Алтаншагай алиа салбадай нууц амраг Дөлгөөн нар цаашаа
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
od
od gdg ni
od gdg ni
guichihjee
Ehleed avchix
Ehleed avchix
Мундаг юм аа.Амжилт
гайхамшигтай нүүдэл ёстой бриллиант нүүдэл.Баяр хүргье..