Олимпын аварга тамирчин аавыгаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсныг дэлгэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 16

Олимпын хошой аварга Норвегийн 24 настай тамирчин Якоб Ингэбригтсэний нэхэмжлэлтэй шүүх хурал эхлээд 40 гаруй хонож байна.

Якоб Ингэбригтсэн бол Токиогийн олимпын наадмын 1500 метр, Парисын олимпын 5000 метрийн зайн гүйлтийн аварга, алдартай тамирчин. Тэрбээр багаасаа дүү охин Ингридийнхээ хамт нь аавынхаа гэр бүлийн хүчирхийлэл дор өссөн тухай мэдүүлж, зохих ял оноохыг шүүхээс хүссэн юм.
 
Тамирчны өмгөөлөгчийн мэдэгдснээр бол хоёр жил хагасын хугацаанд түүний аав мөн дасгалжуулагч Гьертийг шоронд хорих ёстой. Гэвч олон хоногийн шүүх хурлын явцад зарим мэдүүлэгт дурдагдсан зүйлс нотлох баримтгүй талаар яриа гарч, улмаар Гьерт шийтгэл хүлээхгүй байх магадлал бий болжээ.

Якоб мэдүүлэгтээ дурдсанаар бол 7 настай байхдаа скүүтэрээс унахад гэдэс рүү аав нь өшиглөж, харааж зүхсэн юм байна. Гэвч Гьертийн өмгөөлөгч Хайди Рэйсванг энэ явдалд ямар ч нотлох баримт байхгүйг сануулжээ. “Тэгж зодуулсан гэх ямар ч ул мөр үлдээгүй. Мөн энэ талаар өмнө нь хэзээ ч, хэнд ч хэлж байгаагүй. Цагдаад гомдол гаргахдаа л анх удаа энэ талаар ярьсан байдаг.

Скүүтэрээс хүүхэд унаад аавдаа зодуулж байхад тэр хавьд байсан хүмүүс туслаагүй болж таарч байгаа юм. Тэнд тухайн үед хүмүүс байсан гэж өөрөө хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол нотлох баримтгүй, үнэн гэдэг нь эргэлзээтэй зүйл” гэж өмгөөлөгч Рэйсванг мэдэгджээ.

Заримдаа хүүгээ “тэнэг”, “алан хядагч”, “дээрэмчин” гэх зэргээр харааж зүхдэг басйныг бол өмгөөлөгч нь хүлээн зөвшөөрч буйгаа хэлсэн байна. Гэвч энэ нь гэр бүлийн хүчирхийлэлд тооцогдохгүй гэжээ.

Харин Ингэбригтсэний өмгөөлөгч Ивонн Ларсен “Өөрөө ийм алдартай од байж яах гэж тэр олон жилийн өмнөх явдлын талаар худлаа хэлэх юм бэ? Тэр явдлыг сөхөж гаргаж байгааг бодох хэрэгтэй. Хэрвээ тийм явдал болж байгаагүй бол ийм яриа гарахгүй. Яагаад ийм яриа гарсан бэ гэвэл бодит үнэн болохоор л тэр. Дүү охин нь хүртэл багадаа зодуулснаа, гэр бүлийн хүчирхийлэл дор байснаа олны өмнө ярилаа. Яагаад гэвэл үнэн болохоор” гэжээ.

Якоб Ингэбригтсэн ч өөрөө “Надад худлаа хэлэх шаардлага байхгүй. Гэр бүлийн хүчирхийллийн золиос болж байснаа зарлах ичгэвтэр. Би энэ шүүгчдэж суугаа хүнтэй /аавыгаа хэлж байна/ багаасаа хамт амьдарсан. Бид хэрцгий, байнга хянаж цагддаг аймшигтай хүний дэргэд өссөн. Хүмүүжүүлж байна гэдэг ч үнэндээ хүчирхийлдэг байсан. Хоёр жилийн өмнө хүртэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Тэрнээс хойш би энэ бүхнийг дуусгая  гэж шийдсэн. Биднийг маш их дарамталдаг болохоор спортоос авдаг таашаал ч үгүй болсон. Бага наснаасаа дарамт, хүчирхийлэл дор өссөн болохоор одоо ч айдастай амьдардаг. Тэр бол ичгүүргүй хүчирхийлэгч мөн. Манай гэр бүл энэ шүүх хурлаас үүдсэн бүх ачааг цаашид насан туршдаа үүрч явах шаардлагатай болно” гэжээ.

Якоб Ингэбригтсэн 15 настайдаа аавдаа нойтон алчуураар ороолгож зодуулсныхаа дараагаар гэрээсээ явсан гэдгээ ч хэлжээ. Шүүгч шийдвэрээ зургаадугаар сарын 16-нд танилцуулахаа мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.92.208) 2025 оны 05 сарын 22

Гэр бүлийн хүчирхийлэл ч хэцүү л дээ. Насан туршийн травма, стресстэй, өөртөө итгэх итгэлгүй л болж байгаа юм. Аав бол манипуятор царайтай хүн байна. Хүүхдээ элдвээр хэлж харааж байнга сэтгэл зүйн хүчирхийлэлд өсгөх бол маш буруу. Тийм бузар хүмүүс өөрсдийгөө ч анзаарахгүй. Саяхны бас нэг цэцэг хүртгэдэг нэвтрүүлгээр нэг эмэгтэй бас тэгж ярьж байсан. Нөгөө хүчирхийлэгч нөхөр бол өөрийгөө тийм гэдгийг ч хүлээн зөвшөөрөхгүй, цагаан сар болох гэж байна ч гэх шиг

0  |  0

Цог(66.181.190.68) 2025 оны 05 сарын 21

Сонин гаж сэтгэхүйтэй ард түмэн юмаа. Хүмүүний үндсэн төрөлх араншингаас халиад солиорчихсон. 95 хүнийг ан хийж байгаа мэт нэг дор буудаж алсан алуурчинг шийтгэж хорихдоо хүний эрх гээд тв, ,компютер интернэт хөргөгчтэй, салхилах цэцэрлэгтэй орчинд байлгаад онлайнаар дээд сургуульд сургана. Алуулсан хүмүүсийн хохь юм уу? \nТэгсэн мөртлөө аавдаа нойтон алчуураар ороолгуулахаар хүний эрх хохирсон болго

2  |  1
1(139.5.219.72) 2025 оны 05 сарын 21

Тэр байтугай зодуулах үе байлгүй л яахав\n

3  |  1
Зочин(66.181.184.202) 2025 оны 05 сарын 22

Аав ээждээ загнуулалгүй яахавдээ

3  |  3
үглээ өвгөн.(66.181.178.132) 2025 оны 05 сарын 22

хачирхалтай гомдол байна.

5  |  4
Close menu