Хакүхо: Зөвхөн ёкозүнаг л харах гэж ирдэг хүмүүс байдаг

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 18


Мэргэжлийн сүмогийн Нацү башё дунд руугаа орох дөхөж байна. Ганц ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн өмнөх башёг дундаас нь орхисон, бас энэ башёгийн эхний дөрвөн өдөрт хоёр ялагдсан гээд олны анхаарлыг гойд татаад байгаа.

Тэгвэл ёкозүна Хакүхо, Тэрүнофүжи нарын зэрэг монгол сүмочид түүнд өөр өөрийн гэсэн зөвлөгөөг өгсөн талаар өмнө нь zindaa.mn-д нийтэлсэн. Харин энэ удаад ёкозүна Хакүхо яагаад зөвлөгөө өгөх болсноо тайлбарласныг хүргэе.

Хоошёорюүг 00-ийн өрөө ороход нь Хакүхо тэнд тааралдсан гэнэ. Сэтгүүлч тэнд тааралдсан нь тохиолдлынх байсан эсэх талаар асуухад “Би ч гэсэн 00 орох гэж явсан юм. Тохиолдынх гэж үг байдаг л даа. Гэхдээ тэр бол тохиолдлынх биш. Би түүнийг түгшиж сандарч байгаа болов уу гэж бодсон юм. Өмнөх башёгийн дундаас гарчихсан шүү дээ. Тиймээс сэтгэлзүй нь хүнд байж магадгүй гэж бодсон юм” гэжээ.
 


Жигжидийн Мөнхбат аваргын бага хүүгээс сэтгүүлч лавшруулан “Та түүнд яг юу гэж хэлсэн юм бэ?” гэхэд “Би хэлэхгүй ээ. Өөрөөс нь асуу” гэжээ. “Би ч Kyodo News-ийн нийтлэлээс уншсан л даа, таны юу хэлснийг...” гэхэд Хакүхо “00 орохдоо зөвхөнтийш орох тухай биш бас өөр юм бодож болж байгаа биз?” хэмээгээд инээмсэглэжээ.

Хоошёорюү өөрөө Хакүхо ёкозүна түүнд юу хэлсэн тухай хэвлэлд ярьсан. “Ёкозүна болох хэцүү. Болсны дараа ялах хэцүү. Өөрийнхөөрөө л барилд” гэж зөвлөлөө” гэж хэлсэн юм.
 


Нөгөө сэтгүүлч маргааш нь буюу башёгийн 6 дахь өдөр дахиад л Хакүхог олж очоод асуултаа лавтгажээ. “Яагаад та тийм зөвлөгөө өгье гэж бодсон юм бэ?” гэхэд Хакүхо “Цагтаа би Тайхо, Китаноүми, Чиёнофүжи нарын зөвлөгөөг сонсож байлаа. Тэр зөвлөгөөнүүдийг огт мартаагүй. Тэр гурав гурвуулаа манай дэвжээнд ямар ч хамааралгүй байсан. Тэгсэн хэрнээ л надад зөвлөгөө өгсөн. Одоо би мөн адил тэгэх ёстой гэж бодсон юм. Энд ирж буй зарим хүмүүс  зөвхөн ёзозүнаг л харах гэж ирдэг юм. Тиймээс ёкозүна цолтон чадах бүхнээ хийж байгаасай гэж хүсдэг” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(116.46.54.114) 2025 оны 05 сарын 23

Бөөн хүн чанар

1  |  0
S(103.212.118.155) 2025 оны 05 сарын 20

SADARTLA SEKSEER UILCHLGE80955877

1  |  0
S(103.212.118.155) 2025 оны 05 сарын 18

SADARTLA SEKSEER UILCHLGE80955877

0  |  0
S(103.212.118.155) 2025 оны 05 сарын 18

SADARTLA SEKSEER UILCHLGE80955877

0  |  0
S(103.212.118.155) 2025 оны 05 сарын 18

ANUSDI80955877VANXANDI BOOB XXI

0  |  0
Өххха(202.9.40.161) 2025 оны 05 сарын 21

Мнголд үүрлж оргсн сая гаруй хужаа манж гажигуудыг хужаа манжруун хөөж зайлуулх бол 35 жил гажиг лаларууд самууружл лууслаа

0  |  1
Өххха(202.9.40.161) 2025 оны 05 сарын 18

Мнголд үүрлж оргсн сая гаруй хужаа манж гажигуудыг хужаа манжруун хөөж зайлуулх бол 35 жил гажиг лаларууд самууружл лууслаа

0  |  0
зочин(103.212.118.214) 2025 оны 05 сарын 21

Ухаантай аварга шүү

7  |  1
Дэмжигч(66.181.177.217) 2025 оны 05 сарын 21

Сайн хүү шүү.

4  |  1
Close menu