Хоошёорюүгийн онош ба Котошёохогийн амлалт

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 03

Мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн Нагоя башёгийн тав дахь өдрөөс гарсан. Эхний дөрөв хоногт 1 ялж, 3 ялагдахдаа зүүн хөлийн эрхий хурууны гэмтэл нь сэдэрсэн тул үргэлжлүүлэн барилдах боломжгүй болсон гэж мэдээлж байлаа.

Нагоя башёгийн өмнөх бэлтгэл дээр өөр дэвжээнд очиж барилдахдаа зүүн хөлийнхөө эрхий хурууг гэмтээснээр хоёр хоног бэлтгэл хийлгүй өнгөрүүлсэн гэсэн мэдээ өмнө нь цацагдаж байсан юм. Тэгвэл Нагоя башёгийн дараагаар ёкозүна Хоошёорюү яг ямар гэмтэл авснаа өөрөө хэлжээ.
 


“Миний зүүн хөлийн эрхий хурууны яс няцарсан гэсэн онош тавьсан. Тиймээс нэг сар эмчилгээ хийлгэж, гам барих шаардлагатай гэсэн магадлагаа өгсөн” хэмээн Хоошёорюү мэдэгдсэн байна. Нагоя башёгийн гурав дахь өдөр украин бөх Аоношикитай барилдахдаа эрхий хурууны гэмтэл нь сэдэрчээ.
 


Тэгвэл Нагоя башёд түрүүлсэн Котошёохо төрөлх Чиба мужийнхаа Кашива хотод очиж, нутгийнхантайгаа уулзсан байна. “Түрүүлсэнд маань маш олон хүн баяр хүргэсэн. Одоо би сүмогийн гол суурь дасгал, бэлтгэлүүдээ их сайн хийж, дараагийн тэмцээнд амжилттай сайн барилдах болно” гэж Котошёохо ярьжээ.
 


Гурван настайгаасаа сүмо барилдаж эхэлсэн 25 настай залуу мөн Чиба мужийн захирагчид бараалхахдаа “Энэ амжилтаараа суурь хийгээд саньякү цолд хүрэхийн төлөө бэлтгэлээ маш сайн хийх болно” гэж амлажээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uugii(66.181.181.112) 2025 оны 08 сарын 04

Ene shalihguiee udahgui zodog tailni pisda

2  |  0
Фак юү(103.229.122.198) 2025 оны 08 сарын 08

Энэ түрүүлсэн залуу бол такэрифүжи шиг ганц л түрүү авна

4  |  1
иргэн(202.126.88.154) 2025 оны 08 сарын 05

манайхан юмыг дандаа сөрөг тал руу нь харж байхым\nКотошоход баяр хүргэе

1  |  1
Зочин (103.57.94.65) 2025 оны 08 сарын 07

7 сарын тэмцээн эхлэхэд зүв зүгээр л барилдаж эхлээд хэд унаад тэр тусмаа алтан од алдаад эхлэхээрээ л худал ямар нэгэн шалтаг хэлж, башёг өнждөг нь сумогийн аваргуудын шилдэг арга л даа. Манай хулхи аварга бол ийм байдлаар нэг их хол явахгүй л байх гэж бодогдоод байгаа юм даа.

7  |  1
Зочин(202.126.91.57) 2025 оны 08 сарын 04

Хулхи аваргуудын сонгодог Стил, башо эхлүүлсэн болоод хэд унаад болохоо байхаар нь гэмтэлтэй гээд гарах ч аль эртний моод

4  |  1
Top