Нагоя башёг тав дахь өдрийн барилдаанаас эхлэн гэмтлийн улмаас өнжсөн ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн өчигдөр Ибараки мужийн Кога хотноо зуны бэлтгэл барилдаанд оролцжээ.
Хэдийгээр зүүн хөлийн эрхий хурууны яс хугарсан гэсэн оноштойгоор бүтэн сарын эмчийн магадлагаатай ч Хоошёорюү Күсано нарын зэрэг бөхчүүдтэй хөнгөн бэлтгэл хийж, дохё дээр гарсан байна.
.jpg)
“Хөл маань дажгүй сайн эдгэж байна. Башё эхлэхээс өмнө зовиур мэдрэгдээд байсан юм. Гэхдээ яс хугарчихсан гэж мэдээгүй” гэж Хоошёорюү хэлжээ. “Ялах гэж хэт улайрснаасаа болоод гэмтсэн. Одоо бол формдоо орохыг хичээж байна. Ёкозүна болчихлоо гэж би дарамт болгож бодоогүй ч эрхгүй бодогдоод байдаг юм байна. Үүнийгээ бүрэн ойлгоогүй байжээ. Гэхдээ энэ бол миний хувийн асуудал” гэж өгүүлжээ.
.jpg)
Хоошёорюү энэ сарыг дуустал бэлтгэл барилдаанд оролцсоор байх гэнэ. Есдүгээр сарын 14-нд Аки башё эхэлнэ. “Дараагийн башё түүний хувьд маш чухал шийдвэрлэх тэмцээн байх болно” хэмээн Хоошёорюүгийн багш Тацүнами ояката буюу цагтаа комүсүби цол хүртэж явсан Асахиютака өгүүлжээ.
Хоошёорюү С.Бямбасүрэн өнгөрсөн нэгдүгээр сарын башёд түрүүлснийхээ дараагаар ёкозүна цол хүртсэн. Гэвч түүнээс хойшх гурван башёгийн хоёрынх нь дундаас гарсан мөн найман "Алтан од" алдсан. Өөрөөр хэлбэл, гэмтлээ сайн эдгээж, формдоо бүрэн орж сайн барилдах гарцаагүй шаардлага тулгараад байгаа билээ.

Сэтгэгдэл ( 6 )
Энэ ч нагац ах шигээ наашилахаар болсон байхоо..
Сумогийн оргилд нь гарчихсан хүнийг өөлөх гэж муулах гэж оролдоод байгаа юмнууд үнэхээр өрөвдмөөр
Зодог тайлуулах байх
Ахаасаа өөр байж болноо. Гэхдээ ах чинь аугаа эр байсан. Ялна дийлнэ гэсэн хүсэл хаанаас нь гарч буй гэмээр хүч чадал бурхнаас нэг л хүнд өгсөн хүч чадал хүсэл тэмүүлэл нүүрэнд нь илэрдэг сайн бөх байсан даа. Чи тэр хүчийг нь өвлөсөн болоосой гэж бүх монголчууд хүсэж байлаа. Өөрийнхөө хэмжээнд л барилд даа хүү минь
Цол нь ахадсан, удахгүй зодог тайлахаас өөр аргагүй болох байх оо
anduursan teneg ah chigee amjilt gargaj chadahgui baij bolvol tna uruvdultei