Арабын Нэгдсэн Эмират Улсын Аль-Аин хотноо хэдхэн хоногийн өмнө шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж, Б.Мөнгөнзул мөнгөн медаль хүртэн, Дэлхийн цомын эрх авсан.
Тэгвэл манай шатрын хөгжлийг урагшлуулах, тамирчдад урам зориг өгөх өөр нэгэн сайхан мэдээг Монголын Шатрын холбоо өчигдөр цацлаа.
Аль-Аин хотноо Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар Азийн Шатрын Холбооны Ерөнхийлөгч Шэйх Султан Халифа болон бусад удирдлагуудтай уулзалт хийхдээ 2026 оны Ази тивийн АШТ-ийг эх орондоо зохион явуулахаар тохиролцсон байна.
Монголын орчин цагийн шатрын 70 жилийн түүхэнд ийм том тэмцээнийг эх орондоо зохион явуулсан удаагүй юм. Ингэснээр Ази Тивийн хамгийн шилдэг шатарчид Монголд хүрэлцэн ирж, манай шатарчидтай өрсөлдөх боломж бүрдлээ.
Мөн Монгол Улсад тивийн чанартай олон улсын тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулах, Ази тивд шатрын спорт өндөр хөгжсөн орнуудтай холбоо тогтоож, туршлага солилцохоор ярилцсан байна.
Сэтгэгдэл ( 0 )