12 жилийн турш хүнд гэмтэлтэй байгаа Михаэль Шумахер гарын үсгээ зуржээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 10

Формула 1 /Ф1/-ийн Дэлхийн 7 удаагийн аварга, Германы домогт нисэгч Михаэль Шумахерийн тухай найдлага төрүүлсэн мэдээлэл цацагдлаа.

2013 оны 12 дугаар сард Марибелийн уулнаас цанаар буух үедээ толгойгоороо чулуу мөргөн унаснаар 250 хоногийн турш эмнэлэгт ухаангүй байсан Михаэль Шумахер одоо хүртэл эхнэр, гэр бүл, цөөн тооны найз нөхдийнхөө хүрээнд л амьдарч байгаа.
 
Түүнийг эргэж очдог, халамжилдаг ойр дотны цөөхөн хүмүүсээс хэн нь ч биеийн байдлынх нь талаар ам алдалгүй, чандлан нууцалсаар өдийг хүрсэн юм.

Хэвлэлүүдийн мэдээгээр бол Ф1-ийн гурван хүн одоо хүртэл Шумахертай байнга уулзаж, эргэж байдаг гэнэ.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Сэр Жеки Стюарт өөрийн сайн үйлсийн байгууллагынхаа шугамаар эдүгээ амьд мэнд байгаа Ф1-ийн Дэлхийн 20 аваргаар нэгэн дуулга дээр гарын үсэг зуруулжээ. Энэ дотор Михаэль Шумахер хар маркераар гарын үсгээ зурсан нь байгаа аж.
 
Гарын үсгээ зурж чадаж байна гэдэг түүний биеийн байдал эрс дээрдсэн байна гэж итгэл найдварыг олон хүнд төрүүлжээ. Benetton-д мөр зэрэгцэн уралдаж явсан Жонни Херберт анд нөхрийнхөө гарын үсэг зурсныг дуулаад “Ямар сайхан юм бэ! Шумахерийг харалгүй олон жил боллоо. Гарын үсгээ зурна гэдэг сайжирч буйн шинж биз. Урт хугацааны энэ аймшигт замыг одоо давж гараад Ф1-ийн дээвэр дор харах найдлага төрж байна шүү” хэмээн өгүүлжээ.

Гэвч Шумахерийн гэр бүл, найз нөхөд мэдээлэл өгсөнгүй. Домогт тамирчин урьдын адил өөрийн эдлэндээ, гэр бүл, ойр дотны найз нөхдийнхөө халамжинд түгжигдмэл амьдарсан хэвээр байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.68.108) 2025 оны 06 сарын 13

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n\n

1  |  0
DR. ADITYA(102.89.68.108) 2025 оны 06 сарын 11

0  |  0
тахар(66.181.176.55) 2025 оны 06 сарын 16

Элэнцгээ хийж хадтай ууланд цанаар гулгаж буудаг байнаа, сураагүй тоглоом тийм аймаар шүү дээ Михаил Шумахераа, сонсож байна уу чи ингэхэд?

0  |  3
Close menu