18 настай бүсгүй Дэлхийн дээд амжилтыг 5 хоногт 3 удаа эвдлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 13

Их Британийн Колумбид болж буй усанд сэлэлтийн тэмцээнд Олимпын гурван удаагийн аварга, Канадын 18 настай тамирчин бүсгүй Саммер Макинтош тав хоногийн дотор Дэлхийн дээд амжилтыг гурван удаа эвдэж, чадал, чадвараа гайхууллаа.

Эхлээд 400 метрийн чөлөөт сэлэлтэд 3:54.18 цагаар Дэлхийн дээд амжилт тогтоосон бол дараа нь 200 метрийн холимог сэлэлтэд 2:05.70 цагаар мөн дээд амжилтаар бахархуулсан. Гэвч үүгээр тогтсонгүй. 400 метрийн холимог сэлэлтэд 4:23.65 цагаар дахин Дэлхийн дээд амжилтыг шинэчилж, шуугиуллаа.
 


“Өнөө орой би гайхамшгийг бүтээж чадна гэдгээ мэдэрч байсан. Тамирчны замналаа гэнэт өндөрлүүлчихэж мэдэх тул аль болох түргэхэн л дээд амжилт тогтооё гэж тэмүүллээ. Дараа дараачийн үеийнхэн дээд амжилтыг минь эвдэхийн тулд тэмүүлж буйг харж, удаан тогтох эсэхийг нь харахыг хүснэ” хэмээн Саммир Макинтош өгүүлжээ.

2008 оны Бээжингийн олимпын наадамд домогт Майкл Фелпс гурван төрөлд Дэлхийн дээд амжилт тогтоож байсан түүхийг ийнхүү Макинтош давтлаа.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.68.135) 2025 оны 06 сарын 14

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин(67.171.160.15) 2025 оны 06 сарын 13

минутаар гээчээ

0  |  0
Зочин(67.171.160.15) 2025 оны 06 сарын 13

минутаар гээчээ

0  |  0
Close menu