Цэнгэлдэхийн хиймэл зүлгийг бөхчүүд шалгаж турших нь зөв гэж үү?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 24

 

Улсын их баяр наадам хаяанд ирлээ. Монгол наадмын салшгүй нэг хэсэг болсон хүчит бөхийн барилдаан уламжлал ёсоор Төв цэнгэлдэхэд болно.

Ноднин жилийн наадмаар хэд хэдэн бөх хальтарч бүтэн жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг салхинд хийсгэсэн. Үүнийг зарим хүмүүс “Бүтэн жилийн бус барилдаж эхэлснээс хойшх бүх хөдөлмөрийг нь үгүй хийсэн явдал” гэж бичсэн ч үзэгдсэн. Нэг талдаа нэг жилийн наадмаар шаардлага хангахгүй зүлэгнээс болж хальтарч унана гэдэг насны хөдөлмөр, тэр жил түрүүлэх, цол хүртэх боломжийг нь хаасан явдал гэж үзвэл үнэний ортой үгс байлаа.

 

 

Зөвхөн хальтарч унахаас гадна мөн улсын заан Б.Пүрэвсайхан нарын зэрэг бөхчүүд хүнд гэмтсэн тохиолдол ч гарсан. Тавын даваанд түүнийг тийнхүү гэмтсэний дараагаар Н.Батсуурь зургаагийн даваанд цолны эрэмбээр хамгийн эхэнд амлаж, сул даваа авч байлаа.

 

 

Өнгөрсөн хавар Төв цэнгэлдэхийн зүлэг шаардлага хангахгүй, их хальтрамтгай байснаас болж Б.Пүрэвсайхан зааны гэмтэл одоо хүртэл бүрэн эдгээгүй байгаа талаар улсын аварга О.Хангай ярьсан удаатай юм.

Тэгвэл дархан аварга А.Сүхбат мөн цэнгэлдэхийн зүлгийг чанартайг нь авчирч дэвсэх ёстойг энэ сарын эхээр сануулан хэлсэн.

 

 

“Аливаа нэг бараа бүтээгдэхүүн сайн, дунд, муу гэсэн гурван хэмжээсэнд яваад байгаа юм. Манайхан мууг нь авчирч тавиад байвал хальтарч унаад л байна. Сайныг нь тавьсан бол гайгүй байлгүй дээ. Манайхан өөрсдөө дээр нь гарч, барилдаж шалгах хэрэгтэй. Халуун нартай өдөр хиймэл зүлэгнээс үнэр үнэртээд байна, хоолой боох гээд байна, хальтарч унаад байна, бороо орвол тэсэхийн арга алга гэсэн зүйл хүмүүс яриад байгаа юм. Гэхдээ манай бөхчүүд хиймэл зүлэг дээр нэлээн барилдаад сурчихлаа шүү дээ. П.Бүрэнтөгс аварга гэхэд гутлынхаа ногтыг сураар биш резинээр хийвэл хальтрахгүй байлаа гэсэн юм ярьсан. Үүнийг бөхчүүд туршаад үзээрэй гэж хэлье.

Байгалийн зүлэг дээр барилдахад монгол гутал мэдэрдэг. Дээгүүрээ харж барилдаж байгаа боловч хөлийг мэдэрнэ шүү дээ.

Гэхдээ байгалийн зүлгээр байх нь бас асуудалтай. Усалгааг нь тааруулахгүй бол бас л хальтарна. “Өвс нь халираагүй газар наад хүүхдээ аваад ир” гээд ахмад бөхчүүд хэлдэг байлаа шүү дээ. Тэгж л газраа сонгож л барилдана шүү дээ. Намайг болчихсон газар очиж барилдахгүй гээд сонголт хийнэ. Услахгүй бол шороо тоос босоод хэцүү байна. Аль алийг нь амьдрал шалгаад өгнө л дөө. Хиймэл зүлэг бол сайныг нь авчихвал гайгүй юм билээ. Би урагшаа явахдаа үзсэн юм. Сайн хиймэл зүлэг дээр бол монгол гутал харин ч бүр зууралдаж өгөөд зүгээр юм билээ” хэмээн дархан аварга А.Сүхбат өгүүлсэн.

Төв цэнгэлдэхийн талбайд бетон цутгачихсан. Түүнийг хуулахгүй бол дээр нь хиймэл зүлэг дэвсэж, наахаас өөр арга одоогоор үгүй.

 

 

Тэгвэл Төв цэнгэлдэхийн даргын ажлаа өгөхөөр хүсэлтээ өгчихөөд буй Ж.Энхжаргалан өнөөдөр 17:00 цагаас бөхчүүд хиймэл зүлгийг өөрсдөө очиж шалгахаар болсон талаар мэдээллээ.

Өчигдөр их устай аадар буусан тул Үндэсний Бөхийн Холбооноос төлөвлөсөн хиймэл зүлгийг бөхчүүд өөрсдөө очиж турших ажил хойшилж, өнөөдөр болсон байна. 

“Өнөөдөр 17:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сайжруулсан зүлгийг хиймэл бороо оруулж байгаад бөхчүүд тестлэнэ. Бүх хэвлэл мэдээлэлд нээлттэй” гэж Ж.Энхжаргалан сошиал хаягтаа пост оруулжээ.

Түүнийг Төв цэнгэлдэхийн даргын ажлаа өгөхөөр болсон тухай яриа гарсан талаар мөн өөрөө мэдээлэл бичсэн байна. “Энэ ажлаа өгөөгүй юм уу гээд санаа нь зовоод байгаа хүмүүст хандаж дахиад хэлье. Ажлаа өгсөн. Шинэ захирал тун удахгүй ирэхээр ажлаа хүлээлцэнэ. Ажлаа өглөө гээд өмнөх ажлынхаа тухай мэдээ мэдээлэл бичиж болохгүй гэсэн юм байхгүй” хэмээн тэрбээр бичжээ.

Ийнхүү бөхчүүд ямар ч байсан хиймэл зүлгийг шалгахаар болсон байна.

Гэхдээ ингэж зүлэг турших, шалгахыг эсэргүүцсэн хүмүүс ч байна. Тэдгээрийн нэг бол сүмо тайлбарлагч, Япон судлаач Д.Төмөрбаатар.

Тэрбээр зүлэг тестлэх тухай Ж.Энхжаргалангийн постыг хараад “Энэ бол явцгүй ажил. Одоо баахан зүлэгний мэргэжилтнүүд гарч ирнэ. Дарга нар бөхчүүд ямар дэвжээн дээр барилдахыг шийддэг болох нь.

 

 

Уг нь бол, Үндэсний бөхийн холбоо “бөх барилдах талбар ямар байх ёстой”-г стандартжуулж, дүрэмдээ тусгах хэрэгтэй байсын. Гадаа бол зүлгэн дээр барилдана, энэ зүлэг нь ямар байх ёстой, дотор зааланд бол хивсэн дээр барилдана, хивс ямар байх ёстой… гэх мэтээр бөхчүүд, бөхийн багш дасгалжуулагчид судалж, ярьж хэлэлцэх ёстой. Тэгээд, шийдээд Үндэсний бөхийн дүрмэндээ тусгах ёстой.

Харин одоо бол бөхчүүд биш дарга нар “бөхчүүд ямар дэвжээн барилдахыг” шийддэг болох нь.

Тестлэнэ, туршина гэнэ ээ. За тэгээд, бөөн зүлэгний мэргэжилтнүүд эрдэмтэд гарч ирцгээнэ. Үр дүнд нь үндэсний бөх, бөхчүүд хохирно…

Яг үнэндээ бол Үндэсний бөхийн холбоо маш муу ажиллаж байна!!! Бөхийн холбоо ажиллаж чадахгүй байгаа болохоор урдуур нь улс төрчид, бөхийн зүтгэлтэн нэртэй хэнхгүүд гарч ирцгээгээд байна” хэмээн бодлоо бичжээ.

 

 

Д.Төмөрбаатарын бодлын гол агуулга нь Монголын Үндэсний Бөхийн Холбоо ямар зүлэг дээр барилдаан болох ёстойг дүрэмдээ сайн зааж оруулж өгөх ёстой.

Тэгээд тэрхүү дүрмийн заалтаа дагах ёстойгоос биш хэдэн бөхчүүд очоод шалгасан болоод шийдэх ёсгүй гэж үзэж байна.

Ийнхүү наадмын өмнө бөхчүүдийн барилдах хиймэл зүлэг тойрсон асуудал өрнөсөөр байна. Бөх сонирхогчийн хувиар бодлоо хэлэхэд, хэрвээ Төв цэнгэлдэх тэрхүү бетондсон сууриа хэвээр байлгана гэвэл өвсийг нь тэгшхэн богинохон зөв хадаж тэгшилсэн өөр газар байгалийн зүлэг дээр бөхийн барилдааныг хийх бүрэн боломж бий.

 

 

Тэгшхэн тал, тэгш зүлэг байхад л орчин үүсгээд бөхөө барилдуулчихвал байгалийн зүлэг дээр хальтарсан, хальтраагүй гэж бөхчүүд асуудал үүсгэхгүй гэж бодож байна.

Уншигч та ч сэтгэгдэл хэсэг дээр өөрсдийн бодлоо бичээрэй.

 

 

 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.218) 2025 оны 06 сарын 25

Яасан их юм бичдийн

0  |  0
Зочин(202.9.40.138) 2025 оны 06 сарын 24

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
S(66.181.179.247) 2025 оны 06 сарын 24

SAWI80955877

0  |  0
S(66.181.179.247) 2025 оны 06 сарын 24

SAWI80955877

0  |  0
S(66.181.179.247) 2025 оны 06 сарын 24

SAWI80955877

0  |  0
S(66.181.179.247) 2025 оны 06 сарын 24

SAWI80955877

0  |  0
S(66.181.179.247) 2025 оны 06 сарын 24

SAWI80955877

0  |  0
S(66.181.179.247) 2025 оны 06 сарын 24

SAWI80955877

0  |  0
S(66.181.179.247) 2025 оны 06 сарын 24

SAWI80955877

0  |  0
Зочин(103.212.119.36) 2025 оны 06 сарын 24

Байгаа зүлэг нь л энэ, ер нь бол унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр ямар ч сайн хиймэл зүлэг байсан бөхчүүд яаж ийгээд л асуудал үүсгэнэ, тиймээс хиймэл зүлэг таалагдахгүй, гэмтэж бэртэнэ гэж айж байгаа нь барилдахгүй байхад л болно ш дээ, ер нь хэнийг ч хүчээр шахаж барилдуулдаггүй биз дээ, өөрсдөө барилдана гээд л бүртгүүлээд барилддаг биз дээ

0  |  0
S(66.181.179.247) 2025 оны 06 сарын 24

BOOB XXNO ANUSDNAA VANXANDI BOOBN DOLOON80955877

0  |  0
S(66.181.179.247) 2025 оны 06 сарын 24

BOOB XXNO ANUSDNAA VANXANDI BOOBN DOLOON80955877

0  |  0
S(66.181.179.247) 2025 оны 06 сарын 24

BOOB XXNO ANUSDNAA VANXANDI BOOBN DOLOON80955877

0  |  0
S(66.181.179.247) 2025 оны 06 сарын 24

BOOB XXNO ANUSDNAA VANXANDI BOOBN DOLOON80955877

0  |  0
S(66.181.179.247) 2025 оны 06 сарын 24

BOOB XXNO ANUSDNAA VANXANDI BOOBN DOLOON80955877

0  |  0
иргэн(59.153.115.184) 2025 оны 06 сарын 24

ер нь хиймэл зүлгэн дээр тэст хийнэ гэж байхгүй ээ,дэлхий тэр чигээрээ хиймэл зүлэгнээс татгалзаад байгаа шүү дээ,тийм байхад гайгүй байсан гэж ярьж байгаа сүхбатын ярдьдаг буруу ,,наад нөхөр чинь ямар барилдах биш,,,худлаа цуурч байхгүй юу,,,\n

0  |  0
Наадмаар(103.212.119.151) 2025 оны 06 сарын 24

Болохгүй бол наадмын бөхийн барилдаанаа өөр улсад цэнгэлдэх хүрээлэнг нь түрээслээд явуулчихаж болно ш дээ. Бичлэгий нь монголруугаа явуулаад гүйцээ. Яаж тэр цемэнтэн дээр бөхчүүд барилдах вэ, аюултай. Цемент цутгасан хүнийг олж тогтоогоод 512 бөхийн эрүүл мэндийн эсрэг дайсагнасан үйл ажиллагаа хийсэн хэргээр яллах ёстой, өнгөрсөн жил бэртэл, гэмтэл авсан бөхчүүдийн зардлыг эхлээд төлүүлчих хэрэгтэй.

0  |  0
Кк(103.212.117.162) 2025 оны 06 сарын 24

Барилдвал барилдаад чадахгүй бол болихгүй юу явдаг жорлонгууд

0  |  0
zochin (103.212.116.210) 2025 оны 06 сарын 24

dur duraaraa shaatsgaakh yum daa , barildakh yostoi gazraa l eldew tsamaan zangui barildaach dee , khuselgui ni bolino l biz , gemtel bol tokhioldlyn baidag . baigaliin zulgen deer gemtekhee khurwel gemtej l taarna

0  |  0
Close menu