Г.Занданшатар: Хөрөнгө оруулагчаа урьчихаад урдаггүй, залчихаад заамддаггүй улс байх ёстой

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 08

Монголын Эдийн Засгийн форум-2025 "Итгэлцлийг дахин сэргээх нь" уриан дор эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал гадаад, дотоодын 3000 гаруй хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, бодлого боловсруулагч, олон улсын байгууллагын төлөөлөл форумд оролцож байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар форумыг нээж хэлсэн үгэндээ эдийн засаг, хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг хэрхэн сайжруулах талаар онцоллоо. “Бид хөрөнгө оруулагчаа урьчихаад урдаггүй, залчихаад заамддаггүй улс орон байх ёстой. Хөрөнгө оруулагчдад ээлтэй улс гэж бид өөрсдийгөө биш, хөрөнгө оруулагчид хэлдэг болсон тэр цагт бизнесийн эрүүл орчин биежин бүрдэнэ” гэлээ.

Уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцлон анхаарч, цахим үндэстэн болохыг зорино. Байгалийн баялгаараа дэлхийд эхний 10-т багтдаг улсын хувьд харилцан үр ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжихээ Засгийн газрын тэргүүн илэрхийлэв.

ЭЗХЯ хөгжлийн бодлого боловсруулж, хөрөнгө оруулалт, бизнесийн эрүүл орчин бүрдүүлэхэд манлайлж ажиллана гэв. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.112.64) 2025 оны 07 сарын 09

Сайхан худлаа бүлтэрцгээх юмаа. Манайх ямар ч өрсөлдөх чадваргүй, зүгээр томоотойхон байвал зүгээр юм даа.

0  |  0
Зочин(202.126.88.106) 2025 оны 07 сарын 08

Худлаа цэцэрхээгүй болч яахав.

0  |  0
Close menu