Улсын таван цолтонг ханаруулсан Д.Далайбаярын давааг Ө.Батсуурь гүйцээж, түрүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 09

Налайх дүүргийн баяр наадмын хүчит бөхийн барилдаан болж өнгөрлөө. Энэхүү барилдааны түрүү үзүүрт Архангай аймгийн Тариат сумын харъяат цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь, Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Нямжавын Ширчинхүү нар шалгаран барилдлаа.

Ө.Батсуурь нэг их удаж төдөлгүй тахимдаж дайраад давснаар аймгийн арслан цол хүртлээ.
 


Энэхүү наадмын нэг онцлог нь Говь-Алтай аймгийн Шарга сумын харъяат сумын заан Д.Далайбаяр нэгийн даваанаас эхлэн таван улсын цолтон  давснаар аймгийн начин цол хүртсэн нь юм.

Д.Далайбаяр нэгийн даваанд улсын харцага Б.Одгэрэл, хоёрын даваанд энэ барилдааны зүүний магнайд боссон улсын гарьд Ш.Жаргалсайхантай оноолт таарч давсан. Гурвын даваанд улсын заан Б.Батмөнх түүнийг амлаж, унасан юм. Ингэснээр цолны эрэмбээр дөрвийн даваанд Говь-Алтайнхаа улсын гарьд Ж.Бат-Эрдэнэтэй таарч, эсвэл тааруулж, давлаа.
 


Тавын даваанд улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун амлан авч, аймгийн начин цолны босго алхууллаа. Улсын таван цолтонг, тэгээд бүр том цолтнуудыг давж, аймгийн цолд хүрсэн бөх байдаг бол цөөхөн л байх.

Ийм замаар зургаагийн даваанд гарч ирсэн Д.Далайбаярын давааг цэргийн заан Ө.Батсуурь гүйцээж, амлан давсан юм.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.109.140.58) 2025 оны 07 сарын 10

Mongol erchuud shudraga baidaa

1  |  0
Түгжил(202.126.90.227) 2025 оны 07 сарын 10

Гоё ингэж тэнэгтэх нь намын заавар

0  |  0
Зочин(202.126.91.210) 2025 оны 07 сарын 10

Сайхан хулхи барилдаан болжээ, найраа ч найгаа алдаж байгаа юм байна даа, кк

1  |  0
Зочин(202.126.90.227) 2025 оны 07 сарын 12

Зовлогоноос MongolZ-ын хүүхдүүд салгана

1  |  0
Tt(66.181.184.14) 2025 оны 07 сарын 09

Hhihi

1  |  0
Tt(66.181.184.14) 2025 оны 07 сарын 09

Hhihi

0  |  0
Zochin(66.181.184.14) 2025 оны 07 сарын 10

Haha 6 giin davaand guicheej ch geh shig

1  |  0
Zochin(66.181.184.14) 2025 оны 07 сарын 09

Haha 6 giin davaand guicheej ch geh shig

0  |  0
Top