Басу гурвын даваанд Завханы гарьдуудаас амлах уу?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 11

Үндэсний их баяр наадмын хоёр давааны эхний дүйзэд гарсан улсын цолтой 16 хүчтэн бүгд дараалан давлаа.

Зүүний магнайд боссон дархан аварга Н.Батсуурь магадгүй уламжлалаа дагах юм бол маргааш гурвын даваанд эхний дүйзээс ч юмуу хоёрдугаар дүйзийн улсын цолтой бөхчүүдээс амлах магадлал бий.

Г.Эрхэмбаяр аваргыг ноднин жил тав дээр авчихсан болохоор дахиж авахгүй болов уу. Г.Эрхэмбаяр аваргаас доошлохоор тээр жилийн наадмаар гурвын даваанд авчихсан улсын арслан Дуламжавын Мөнх-Эрдэнэ байна. Ахимаг арсланг дахин гомдоож таслахгүй болов уу.
 
Ингээд эрэмбэ доошлуулаад харахаар гарьдууд руу орно. Завханы гурван гарьд байна. М.Баяржавхлан, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан нар. Гурвуулаа зааланд гарахаа больсон. Ш.Жаргалсайханы хувьд хоёрхон хоногийн өмнө Налайхын наадамд оччихсон байсан. М.Баяржавхлангийн хувьд бол наадмаар онцгой өнгөтэй барилддаг бөх. Гэхдээ ойрд барилдаагүй болохоор төсөөрсөн байж болох талтай.  Б.Гончигдамбын хувьд Даншиг наадамд үзүүрлэсэн. Гэхдээ аварга бол мэдээж илүү сайн бэлтгэлтэй байгаа биз. Тэгэхээр хэрвээ Завханы гурван гарьдаас сонгох болвол Ш.Жаргалсайхан дээр буух магадлал өндөр санагдана.

Үүнээс гадна үндсэн гол өрсөлдөгч аймгаас авна гэвэл улсын гарьд Дамбийн Рагчаа байна. Том цолтнуудаас авч тасалдаг зантай учир эдгээр ам түүнд байгааг дурдаж байгаа юм.  Мэдээж, доошоо өөр маш олон ам бий. Гэхдээ Басугийн ам гэж тусдаа нэг үзэгдэл шахуу болчихсон болохоор тааж хэлэхэд даанч амаргүй юм аа.

Жич: Дүйзийг www.devjee.mn сайтаас авав. Давсан бөхчүүдийг ногоон сууриар ялгав.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.111) 2025 оны 07 сарын 12

Эрхэм ноён/хатагтай,\n”Адитяпрадхан” эмнэлгийн бөөрний донор яаралтай шаардлагатай байгааг бид олон нийтэд мэдээлмээр байна. Бөөрөө өгөхдөө 100 хувь үнэнч, нухацтай ханддаг хүмүүс 780,000 ам.долларын нөхөн төлбөр авах боломжтой.\n\nСонирхсон хандивлагчдыг dr.pradhan.urologist.lt.col@gmail.com хаягаар бидэнтэй яаралтай холбоо барихыг зөвлөж байна.\nМөн та манай албан ёсны вэб сайтаар дамжуулан манай бүсийн төв оффис руу холбогдож болно:

0  |  0
Зочин(66.181.188.173) 2025 оны 07 сарын 14

Басу гэж хэн бэ??? Өө!!! Норойн чацга!!! Допинг хар баьсжурийг хэлээд бгаа юмуу?? Удахгүй амаараа шороо үмхэнэ!!!

0  |  1

үзэгч(59.153.113.248) 2025 оны 07 сарын 12

заануудаас өсөхбаяр бат өлзий батмөнх гурвын нэгийг авч магадгүй л юм

0  |  0
Үзэгч(103.212.119.44) 2025 оны 07 сарын 11

. 4 дээр өнгөрсөн жилийнх шиг нугарааныхаа бөхийг бэлтгэж гаргаж ирэх боломж харагдахгүй байна. 4 дээр нугараанд таарах хамгийн боломжит хувилбар нь ц/з Батсуурь байх магадлалтай тул Батсуурийг 3 дээр гаргах хүнийг авч тасалмаар байдаг. Гэтэл Мөнх- Эрдэнэ, Пүрэвдагва, Рагчаа гээд 3 хүнийг бүгдийг нь зэрэг амлаж чадахгүй болохоор маш хэцүү байгаа даа. Тэгэхээр гар амар давж 4- ын нугараанд хүчээ гаргаж, төвлөрч барилдахын тулд Мөнх- Эрдэнэ арслангаа л авч таарна. Дахиж гомдоогоод яахав гэж бодох хүн биш шүү дээ.

нж(202.9.40.239) 2025 оны 07 сарын 11

Монгол бөхийн нэр, цол гуншин , нутаг усны нэр зэргийг бүтэн хэлж бүтэн дууддаг ёс заншилтай билээ.Одоо энэ үед хэний явуулгаар ингэж дутуу хэлээд байнга даа.... Энэ дутуу хагас хэлдэг эцэстэй Монгол бөхийг мөхөөх тал руугаа явьж байгаа хэрэг дээ....Энэ талаар МОНГОЛ БӨХИЙН ХОЛБОО АНХААРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА....

Close menu