Улсын их баяр наадамд дээгүүр барилдаж магадгүй гэх найдлага төрүүлж байсан бөхчүүдийн нэг улсын начин Д.Амарсайхан гурвын даваанд өвдөг шороодлоо.
Амаргүй хэмээх тодотгол нэрийг олон түмнээс хүртсэн начин 39 бөхөөс Завханы аймгийн арслан А.Нармандахыг амлан барилдсан ч давж чадсангүй.
Ийнхүү өвөл Ерөнхийлөгчийн цом гардаж онцгой сайхан барилдсан уран барилдаантай, дунгуйлдаагаараа зартай начин дараа жилийн наадмыг хүлээхээс аргагүй боллоо.
Гурвын даваанд Архангайн уугуул, улсын начин Э.Мөнхжаргал аймгийн арслан, Ховдын М.Баяржавхланг амлан барилдаж, хоёр бөх их ойрхон туссан ч Хөлийн цэцийн шийдвэрээр улсын начин давлаа.
Аймгийн хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар 7 бөхөөс аймгийн арслан Б.Очирхүүг амлаж барилдаад уналаа. Энэ жил улсын цол хүртэнэ гэж яригдаж байсан аймгийн арслангуудын манлай ийнхүү энэ наадмаа өндөрлүүллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Мэхэнд унав уу? Мөнгөнд унав уу?
Энэ одоо Дамарсайхан л болж дээ, дамар шиг өнхөрч байна, кк