Д.Хүдэрбулга тавын даваанд Э.Батмагнайг амлалаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 12

Улсын их баяр наадмын тавын давааны ам авч дууслаа. Дархан аварга Н.Батсуурь улсын начин Б.Чимэдванданг эхэлж авсан. Үүний дараагаар улсын цолтнууд тавын даваанд шалгарсан аймгийн 9 арслангийн долоог нь цувуулж авлаа.

Энд арслан Э.Оюунболд Хэнтийнхээ Ш.Отгонтөгсийг авсан бол улсын заан Д.Анар Дорнодынхоо М.Бэлтгүтэйг амлалаа. Энэ хоёр бол нутгийнхаа дүүг дэмжих гэсэн ам байж мэдэх юм.

Завханы улсын заан М.Лхагвагэрэл өмнөх даваанд аймгийн арслан Д.Алтанцоожтой цаг гаруй барилдсан улсын харцага О.Мөнх-Эрдэнийг, улсын заан Д.Хүдэрбулга улсын начин Э.Багмагнайг амлалаа.

Энэ даваанд улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Л.Энхсаруул нарыг хэн ч амлалгүй туналаа. Улсын начингийн хувьд ийнхүү хоёр жилийн наадам дараалан тавын даваанд тунаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu