АНУ-ын Хөнгөн атлетикийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 200 метрийн зайн финалын гүйлтийн төгсгөлд болсон үйл явдал спорт сонирхогчдын анхаарлыг татлаа.
Парисын олимпын 100 метрийн зайн гүйлтийн аварга 28 настай Ноа Лайлс сүүлийн 5 метрт Кенни Беднарекийг гүйцсэнээр улсынхаа аваргаар тав дахь удаагаа тодорлоо.

19.63 секундын амжилтаар буюу энэ жилийн хамгийн дээд амжилтыг үзүүлж, Беднарекаас 0.04 секундээр урьтсаныхаа дараа Ноа Лайлс эргэн харж, таагүй үгс чулууджээ. Хариуд нь Беднарек нуруу нь түлхээд мөн хэдэн хатуу үг хэлсэн байна.
“Ноа энэ зангаа тавихгүй л дээ. Намайг доромжилж, доош нь хиймээр байвал тэгнэ л биз” гэж Кенни Беднарек өгүүлээд есдүгээр сарын 19-нд Токиод болох ДАШТ-ий зам дээр даагаа нэхнэ гэдгээ илэрхийлсэн байна.

Тамирчид барианд орсны дараа ихэвчлэн баярын үгсийг нь сонсохоор NBC-гийн сэтгүүлч ойртон очдог бол энэ удаад хоорондоо ямар таагүй үг шидэлцсэнийг нь олж мэдэхэд хүрчээ.
“Асуудал хүсээд байвал залгаарай, чи” гэж 26 настай Кенни Беднарекийг хэлэхэд NBC-гийн сэтгүүлч микрофоноо Ноа Лайлс руу чиглүүлж, юу хэлэхийг нь хүлээтэл “Чиний зөв шүү. Дараа ярилцацгаая” гэжээ. Үүнийхээ дараа тэр хоёр гар барилцаад салахад Беднарек “Уг нь би ийм зан гаргадаггүй хүн. Тиймээс их эвгүй санагдаж байна. Эцсийн эцэст түрүүлсэн хүн нь тэр. Тиймээс ялалтыг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өнөөдөр тэр шилдэг нь байлаа.

Үнэндээ тэрний юу хэлсэн нь биш харин юу хийсэн нь чухал. Ийм спортын бус үйлдэл муухай. Хүндлэл хэрэгтэй. Өнөөдрийн хувьд тэр надаас илүү амралттай, илүү сэргэг байлаа. Өмнөх удаад бол би ялсан шүү дээ. Дараагийн удаад би заавал ялах болно. Энэ л хамгийн чухал нь” гэсэн байна.
Сэргэг гэсэн үгийн тухайд бол Беднарекийн хувьд энэ гараа долоо хоногийн 5 дахь гүйлт нь болсон. Харин Лайлс ганц л гүйснийг хэлж байгаа хэрэг.
Ноа Лайлсаас юу болсныг асуухад “Дасгалжуулагчийн тушаалаар би ямар ч тайлбар хийхгүй. Намайг одоо гүйцэхгүй байгаа юм чинь хэзээ ч гүйцэхгүй” гэж хэлсэн байна.

Хөнгөн атлетикт сүүлийн жилүүдэд үгүйлэгдээд байгаа зүйл бол хурц өрсөлдөөн юм. Хэдийгээр спортын бус үйлдэл ч гэлээ ийм хурц тод өрсөлдөөн, тэмцэл үзэгчдийг татдаг нь нууц биш.
Лайлс, Беднарек хоёрын дунд энгийн хүмүүсийн мэдэхгүй нэгэн асуудал байдаг бололтой. “Бид хоёрын дунд нэг хувийн асуудал байдаг юм. Тэрийг шийдэх хэрэгтэй. ДАШТ-д хэн хэн маань сэргэг, бэлтгэл сайтай очно. Тэнд юу болохыг харцгаая. Би хувьдаа ялна гэдэгтээ итгэтэй байна. Хэлж чадах зүйл маань энэ л байна даа” гэж Беднарек өгүүлжээ.
Ийнхүү есдүгээр сард Токиод болох ДАШТ-ий үеэр Олимпын хоёр медальтны тэмцэл хэрхэн өрнөж, дуусахыг сонирхолтой “ажил” бидэнд ногдож байна.

Сэтгэгдэл ( 3 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00