ӨМНӨГОВЬ | Дахин төлөвлөн барилгажуулах төсөл үргэлжилж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 20

 “Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай Төрийн банк орчмын хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах төсөл” төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Энэхүү байршилд худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглагдаж байсан 1,145 м2 бүхий 10 үл хөдлөх хөрөнгө, 2,190 м2 талбай бүхий 7 нэгж талбарыг дахин төлөвлөлтийн төсөлд хамруулсан.

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй энэхүү төслийн хүрээнд шинээр баригдах барилга байгууламж нь 1-4 дүгээр давхартаа худалдаа, үйлчилгээний талбай, ресторан, 5-9 давхартаа 35 айлын орон сууц  бүхий барилга бөгөөд орчин үеийн дэвшилтэт технологиор “Оргил өндөр хийц” ХХК нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Ажлын явц 70 хувийн гүйцэтгэлтэйгээр үргэлжилж байгаа бөгөөд 2026 оны 2 дугаар улиралд байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top