ӨМНӨГОВЬ | Соёл урлагийн ажилтны өдрийг Номгон суманд тэмдэглэн өнгөрүүллээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 05

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолын дагуу жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийн 32 дахь удаагийн арга хэмжээ энэ жил Өмнөговь аймгийн Номгон суманд зохион байгуулагдлаа.

“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд болсон уг арга хэмжээнд СУАЖЗГ, музей, номын сан, 14 сумын соёлын төвийн нийт 152 ажилтан, албан хаагч оролцож, сургалт, мэдлэг мэдээлэл солилцох, спортын төрөлд өрсөлдөх, салбарын шилдгүүдээ тодруулах зэрэг үйл ажиллагаа өрнөв.

Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, Номгон сумын Засаг дарга Г.Буянхүү, СУАЖЗГ-ын дарга Т.Мөнгөнтуул нар оролцож, соёл урлагийн ажилтнуудыг мэдлэг, ур чадвараа хөгжүүлэн, дижитал шинэчлэлд манлайлан ажиллахыг онцолж, амжилт хүсэв.

Мөн үеэр доктор (Ph.D), дэд профессор М.Цэрэнбат, лектор Г.Бандицэрэн (Чила), сургалтын менежер Э.Амартүвшин нар илтгэл, сургалт хийж, сумдын уран бүтээлчид “Соёлын хүн бурхад” хамтарсан тоглолтоо үзүүлэв.

Соёлын салбарт 25 жил ажилласан Номгон сумын Соёлын төвийн дарга Ц.Нарангэрэл “Алтан гадас” одонгоор шагнагдаж, салбартаа үр бүтээлтэй ажилласан бусад ажилтнууд салбарын шагналын эзэд боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top