Малчдын зөвлөгөөн–2025 Сэврэй суманд зохион байгуулагдаж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 10

“Малчдын зөвлөгөөн-2025” арга хэмжээний хүрээнд Сэврэй сумын малчдын уулзалт зөвлөгөөн 10 дугаар сарын 09,10-ны өдрүүдэд болж байна. Зөвөлгөөнд малчид харилцан туршлага солилцох, мэдлэг мэдээлэл олж авах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, малчдын нийгмийн баталгааг дээшлүүлэх талаар хэлэлцэх ач холбогдолтой юм.

Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Н.Энхбат оролцон аймаг, орон нутгийн эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хөгжлийн бодлого, стратегийн чиглэл, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ч.Энхмөнх “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалт, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ш.Бат-Эрдэнэ салбарын бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд болон цаг үеийн мэдээллийг танилцуулж, оролцогчдын асуултад хариулт өгч ажиллалаа.

Зөвлөгөөнд уригдан оролцсон Булган аймгийн малчин Х.Эрдэнэбулган “Монгол малчин гэж хэн бэ?” “ Малаас олох ашиг шимийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?” зэрэг сэдвээр сонирхолтой илтгэл танилцуулсан нь малчдын сонирхлыг ихээр татсан арга хэмжээ боллоо. Түүнчлэн Улсын бүртгэлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгал, Татварын хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалт зэрэг төрийн байгууллагууд иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top