Парисын олимпын наадмын боксын эмэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн аварга, Алжирын дуулиант боксчин Иман Хэлиф энэ сарын 4-14-нд болох Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд хүйс тогтоох шинжилгээ өгөлгүйгээр оролцуулах ёстой гэсэн гомдлыг Спортын Арбитрын шүүхэд гаргажээ.
World Boxing-оос энэ удаагийн ДАШТ-ээс эхлэн тамирчин бүр хүйс тогтоолгох шинжилгээ өгч, хариу нь асуудалгүй гарсан тохиолдол тэмцээнд оролцуулна гэж мэдэгдсэн. Тэгвэл 26 настай Иман Хэлиф үүнийг дүрмийн бус явдал гэж үзэж гомдол гаргасан аж.
.jpg)
Түүнийг 2023 оны ДАШТ-д мөн хүйс тогтоох шинжилгээ өгөхийг шаардахад өгөөгүй учир тэмцээнд оролцохыг нь хориглосон. Харин 2024 оны Парисын олимпод Олон Улсын Олимпын Хороо эмэгтэй хүн гэсэн баримт бичиг л байхад хангалттай хэмээн үзэж, тэмцээндээ оруулсан бөгөөд алтан медаль хүртсэн билээ.
Парисын олимпын үеэр түүнтэй таарч тоглосон Италийн боксчин хэдхэн секундын дараа тулаанаас татгалзаж байлаа. Учир нь эрэгтэй тамирчидтай бэлтгэл хийхдээ тийм хүчтэй цохиулж, зодуулж байгаагүй гээд уйлсан юм. Гэсэн ч үүний дараа Иман Хэлиф үргэлжлүүлэн өрсөлдөгчөө ялсаар Олимпын аварга болсон.

Одоогоор хоёр тал харилцан мэдэгдэл гаргах замаар хоорондоо тэмцэлдэж байгаа юм байна. Энэ маргааныг Спортын Абритрын шүүх шийдэх ёстой болжээ.
Боксын ДАШТ энэ сарын 4-14-нд Английн Ливерпүүл хотын M&S Bank Arena-д болох бөгөөд 65 улсын 550 тамирчин өрсөлдөнө. Эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, 51 кг, 75 кг, эрэгтэйчүүдийн 55 кг, 65 кг, 75 кг-ын жингийн эхний тойргийн тулаанууд болох юм.


Сэтгэгдэл ( 14 )
Шинжилгээ өгөхгүй гэдэг нь ..Эрэгтэй л байх нь
Шинжилгээ өгөхгүй гэдэг нь ..Эрэгтэй л байх нь
Шинжилгээ өгөхгүй гэдэг нь ..Эрэгтэй л байх нь
Хараажаар эмэгтэй хүний төрх байна уу даа \nШинжилгээ өгөхгүй гэхээр но байна даа
Дүрэмтэй юм дүрмээрээ.
Спортын арбитрын шүүх нь шийдэж дээ.
Өө, ёстой солиордог гомо вэ
СОЛИОРЦОН ГОМО ВЭ. БИТГИЙ ГОРЬД.
Харах царайны эршүүд юм бишүү, заавал хүйс тогтоох шинжилгээнд оруулж байж асуудлыг шударга шийдвэрлэх ёстой. Нэг хүний эрхээр мянган хүний эрхийг хязгаарлаж, хохироож болохгуй
Сэжгийн гаж амьтнаар эмэгтэйчүүдийг зодуулж бдаг энэ заваан юм хүн алах байх дө
yaj ch harsan eregtei hun onigo tsasha
Айх юм б.адаа
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
тэгэхээр эрэгтэй хүн л болж таарлаа