Боксын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний шөвгийн 16-гийн тулаанууд эхлээд байгаа. Өнөөдөр Монголын гурван тамирчин рингнээ гарах хуваарьтай.
Эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд О.Есүгэн Хятадын Тайванийн Хуан Сиа Вэнтэй Улаанбаатарын цагаар 19:00-ээс тоглоно. Тэгвэл эрэгтэйчүүдийн 70 кг-д О.Бямба-Эрдэнэ Европын мөнгөн медальт, Туркийн Нецат Екинчитэй 21:00-ээс тулаан эхлэх бол шөнө дунд 02:45-аас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Лундаа Канадын араб гаралтай Аль-Ахмади Кеома Алитай тоглох болно.

ДАШТ-д манай 10 тамирчин очсон. Одоогоор Б.Мишээлт, М.Энхжаргал, М.Намуун нар ялагдаж, тэмцээнээ орхисон. Үлдсэн долоон тамирчин тэмцлээ үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )